Монгол инженерүүдийн үүрэг чухал байна
УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
“Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж эдийн засгийн тогтвортой өсөлт” гэсэн хэлэлцүүлэг болох гэж байна. Энэ ямар учиртай хэлэлцүүлэг болох вэ ?
Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах шаардлагатайг олон түмэн мэдэж байгаа. Монгол улсын эдийн засаг өсч байгаа боловч огцом хэлбэлзэлтэй байна. Олон улсын болон дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ асар их хэлбэлзэлтэй байдаг.
Бид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад түүхий эдийн экспорт, эдийн засгаас тэрийг боловсруулсан, боловсруулах үйлдвэр аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж нэгж хугацаанд хийж буй зардал, орлого ямар байгаа вэ гэдгийг бусад орнуудтай харьцуулах, мөн аж үйлдвэржсэн эдийн засаг тогтвортой өсөх юм байна үүний төлөө Монгол инженерүүдийн үүрэг роль чухал гэдгийг хэлэлцэнэ.
Хэлэлцүүлэг хэзээ болох вэ ?
Энэ сарын 8-ны өглөө 09 цагаас Төрийн ордны “ Б” танхимд болно.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү