Мэргэжлийн нягтлан бодогчид
2015.07.06

241 нягтлан бодогчид тангараг өргөлөө

Мэргэжлийн нягтлан бодогчид Монгол улсын хууль, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахихаа батлан тангараг өргөлөө.

Тангараг өргөснөөр Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын гишүүн болоод зогсохгүй дэлхийн нягтлан бодох холбооны гишүүн болж мэргэжлээрээ цаашид хөгжин дэвжих боломжтой болох аж.

Энэ удаагийн тангараг өргөх ёслол нягтлан бодох бүртгэлийн   тухай хууль шинэчлэгдэн батлагдсан үед тохиож буйгаараа онцлогтой болжээ. Сангийн  сайдын тушаалаар мэргэшсэн нягтлан бодогчийн таван жилийн эрхийг 145, хугацаагүй эрхийг 96 нягтлан бодогч авсан байна.

     Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү