Монголын ТОП-20 компаний 8 нь алдагдалтай ажиллаж байна
Монголын санхүүгийн зах зээлийн 90.7%-ийг банк, 6%-ийг хөрөнгийн зах зээл, 0.7%- ийг даатгал, 2.6%-ийг бичил санхүүгийн зах зээл эзэлдэг. Оролцоо ийм тэгш бус байгаа учраас хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.
Үүнтэй холбоотой хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газар 2011 онд “Компаний засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж Компаний засаглалын үндэсний зөвлөлийг байгуулсан.
Уг зөвлөл байгуулагдсанаасаа хойш идэвхтэй ажиллаж байна. Өнгөрсөн Баасан гарагт Зөвлөлийн гишүүд зарим компаний ТУЗ-ын нарийн бичгийн дарга нартай уулзаж компаний засаглалыг хөгжүүлэх ач холбогдол, энэ чиглэлд хийгдэж байгаа ажлуудын талаар ярилцлаа. Уулзалтын зарим нэг чухал санал бодлуудаас сонирхуулъя.
undefined
Компаний засаглалын үндэсний зөвлөлийн зөвлөх, доктор, профессор Б.Аюуш:
Компаний засаглал сайн байснаар манай компанид ямар ашигтай вэ гэдгийг нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид сайн ойлгосон байх ёстой. Ингээгүй тохиолдолд засаглалын ач холбогдлын тухай ойлголт зөвхөн дүрэм журам, судалгааны хүрээнд л үлдэнэ. Нэг үеэ бодвол компаний засаглал гэдгийг хүмүүс ойлгодог болсон ч Монголд хөрөнгийн зах зээл хөгжөөгүй учраас амьдралд хэрэгжихгүй байна. Компаний удирдлагууд ач холбогдолтой зүйл гэж үзэхгүй байгаа болохоор цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарахгүй байна. Өнөөдөр асуудал үүн дээр ирчихээд байна.
Засаглал сайтай компани санхүүгийн зах зээл дээр нэр хүндтэй, хувьцаа нь эрэлттэй байдаг. Өөрөөр хэлбэл засаглал нь компаний санхүүжих чадварын үндэс. Гадны хөрөнгө оруулагчид юун түрүүнд засаглал сайтай компаний мэдээллийг сонирхдог.
2013 онд Монголын Топ-20 гэсэн тодотголтой компаниудыг хамруулаад тухайн компаний мэдээлэл зах зээлд хэр ил тод байгааг судалж үзсэн. Тэгэхэд олонхи компани, тэр байтугай хөрөнгийн зах зээлд ажилладаг компани хүртэл хөрөнгө оруулагчдад зориулсан мэдээллээ сайт дээрээ тавиагүй байх жишээтэй. Энэ чинь нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээс үл хамаараад бидний хийж чадах ажил шүү дээ.
Б.Аюуш
Үйл ажиллагааныхаа тайланг хийдэг, тэр тусмаа хийсэн ч түүнийгээ сайт дээрээ тавьдаг компани маш ховор. Үйл ажиллагааны тайланг гүйцэтгэх захирал тавиад байдаг талтай. Уг ёсондоо хувьцаа эзэмшигчдийн өмнө гол үүрэг хүлээдэг субъект бол гүйцэтгэх захирал биш, ТУЗ байх ёстой. Гүйцэтгэх захирлыг ТУЗ-аас сонгодог учраас гүйцэттэх захирал ТУЗ даа тайлагнах учиртай. Гэтэл энэ зарчмыг хэрэгжүүлж буй компани цөөхөн. ТУЗ-ын нарийн бичгийн дарга бол эрх мэдэл бүхий албан тушаалтан. Өөрөөр хэлбэл компаний засаглал хариуцсан захирал. Гэвч зарим компани дээр цай зөөж, цаас тараадаг хүн гэсэн ойлголт байсаар байгаа.
Өнөөдөр ТУЗ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй компани гэж алга. Уг нь ТУЗ хурал зохион байгуулдагийн хувьд тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой.
Төрийн өмчит компаний засаглалын талаар хэлэх ч үг алга. Дэндүү хөгийн дүр төрхтэй байгаа. Хуулийг нь өөрчилж байж засарч магадгүй.
Компаний засаглалын үндэсний зөвлөлийн дарга, СЗХ-ны гишүүн Д.Ганбаяр:
Миний хувьд АНУ-д хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байсан. Компаниуд яаж хөл дээрээ босдогийг нүдээрээ харсан.
Хөгжингүй орнуудад хөрөнгийн зах зээлийн ойлголт манайхаас тэс өөр. Жишээ нь Хятадын Alibaba компаний захирал Жак Ма Нью-Йоркийн бирж дээр 150 орчим тэрбум долларын хувьцаа гаргасан. Гэвч тэр хүн өөрийн байгуулсан компаний 7,5 хан хувийг буюу 11,2 тэрбум долларыг эзэмшдэг. Харин монголчууд 100 хувь эзэмших гэж зүтгэдэг. Аливааг өмчлөх дуртай. Жак Магийн хувьд компани нь томрох чухал болохоос өөрөө хэр их мөнгөтэй байх нь сонин биш.
Монголын топ-20 компаний санхүүгийн тайланг үзэхэд дөнгөж 4 компани 10-аас дээш хувийн цэвэр ашигтай, 8 компани 0-10 хувийн ашигтай ажиллаж байна. Үлдсэн 8 компани нь алдагдалтай. Тэгсэн хэрнээ топ-20 гээд байгаа. Үнэндээ АПУ, Шарын гол, Говь, Мах Импекс гээд ашигтай ажиллаж чадах компаниуд бий.
Д.Ганбаяр
Компаний засаглал гэдэг зөвхөн нэг компаний асуудал биш, Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг чухал хүчин зүйл байдаг. Тиймээс Компаний засаглалын үндэсний зөвлөл Монголын топ-20 компанитай хамтраад тэдгээр компаний засаглалыг багц ажлыг төлөвлөжээ.
Уг төсөл нь “Компаний засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн нүүр царай болсон ТОП-20 индексийн багцад багтдаг хувьцаат компаниудыг компанийн сайн засаглалын Ил тод, Нээпттэй, Эрх тэгш, Хяналттай, Хариуцлагатай байх зарчмыг зайлшгүй дагаж мөрдөгч, үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллагч, МХБ-ийн бүртгэлийн 1 дүгээр ангиллын шалгуурыг хангахуулахад ач холбогдол өгч засаглалыг сайжруулах зорилготой юм байна.
Төслийн хүрээнд дараах ажлуудыг төлөвлөжээ:
► Судалгаа
Хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, ТУЗ-ийн дэргздэх хороод, ТУЗ-ийн хараат бус гишүүд, компанийн эрх бүхий албан тушаалтануудын холбогдох хууль журам, засаглалын кодексын талаар> мэдлэгийн түвшинд үнэлгээ өгөх, о Уг судалгаан дээр тулгуурлан сургалтын хэрэгцээ, шаардлагьи ' тодорхойлох,
Сургалтын хэрэгцээ, шаардлагын гарын авлагын агуулагыг тодорхойлох.
► Үнэпгээ
о ТОП-20 компанийн засаглалын үнэлгээг компани тус бүр дээр хийж, засаглалын түвшинг тодорхойлох.
► Үйлчилгээ
www.governance.mn вэб сайтад ТОП-20 хувьцаат компанийн мэдээллийи нэгдсэн санг бий болгох:
Хувьцаат компаниудын өөрсдийн вэб сайт болон МХБ-ийн www.mse.mn сайтад хувьцаат компаниудын засаглалын чиглэлээр мэдээлэл дутмаг байна. Иймээс ч хуулиар нийтэд нээлттэй, ил тод болгох ёстой мэдээллүүдийг нэгтгэж, ХК-иудын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх юм.
- “Монголиан экономи” сэтгүүл:
ТОП-20 ХК-иудын мэдээллийг олон нийтэд танилцуулах зорилтын хүрээнд “Mongolian economy” сэтгүүлтэй хамтран ажиллахаар болоод байна. Тус сэтгүүл дээр “засаглал” гэсэн буланг шинээр гаргаж, МХБ-д бүртгэлтэй ХК-иудаас эхний ээлжинд ТОП-20 аж ахуй нэпжүүдийн мэдээллийг оруулах юм.
- “Сайн засаглал” телевизийн нэвтрүүлэг:
ТОП-20 ХК-ийн засаглалыг сайжруулах, тухайн компанийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах зорилгоор сайн засаглал ТВ-ийн нэвтрүүлгийг хийж эхлээд байна. КЗҮЗ-өөс бэлтгэж байгаа тус нэвтрүүлгийн эхний дугаар "Хувьцаа ба Компанийн засаглал” гэсэн сэдвээр тун удахгүй олон нийтэд хүрэх болно. Харин дараа дараагийн дугааруудаар хувьцаат компаниудын асуудлыг олон нийтэд сурталчилан таниулах үүднээс цуврал болгон бэлтгэх юм.
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл:
Эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчид дутагдалтай байгаа энэ үед ХК-иуд өөрсдийн мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхэд мэдээллийн чанарын асуудал хөндөгддөг. Иймээс КЗҮЗ-ээс Эдийн засгийн чиглэлээр мэргэших сэтгүүлчдийн Клуб байгуулж ажиллуулахаар болоод байна. Иймээс ч ТОП-20 хувьцаат компанийг олон нийтэд таниулах, мэдээллийн ил тод байдлыг хангуулах ажлын хүрээнд сэтгүүлчидтэй холбох ажлыг зохион байгуулна.
► Сургалт
Судалгааны үндсэн дээр хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн нарийн .бичгийн дарга, ТУЗ-ийн дэргэдэх хороод, ТУЗ-ийн хараат бус гишүүд, компанийн эрх бүхий албан тушаалтануудад тусгайлан хөтөлбөр гаргаж мэргэшсэн сургагч багш нараар ахисан шатны сургалтыг зохион байгуулах,
► Зөвлөгөө
ТОП-20 компаниуд дээр хийгдсэн засаглалын үнэлгээг үндэслэн компани тус бүр дээр компанийн дүрэм, комланийн засаглалын кодекс, холбогдох хууль дүрэм, журамыг хэрхэн хангуулах, сайн засаглалын тогтолцоог хэрхэн нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгөх.
Хүрэх үр дүн
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, ТОП-20 индексийн багцад багтдаг хувьцаат компаниудыг комланийн сайн засаглалыг сайжруулж МХБ-ийн бүртгэлийн 1 дүгээр ангилалд хамрагдсанаар компанийн нэр хүнд өсөх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг нэмэгдүүлж хөрөнгө оруулалт татах үндсэн иөхцөл байдлыг хангах явдал юм.