2016.03.29

Эдийн засгийн нөхцөл байдал 2018 он хүртэл сайжрахгүй

 “Өнөөдрийн сэдэв” ярилцлагын нэвтрүүлэгт  Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга  Д.Ганбаяр оролцлоо.

Эдийн засгийн нөхцөл байдлыг санхүүгийн шинжээчийн хувьд хэрхэн дүгнэж байна?

Долларын ханш 2000 төгрөгт тогтсонгүй. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн, төрөөс тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай. Эдийн засгийн төлөвийг харахад 2018 он гартал сайжрахгүй улам дордох хандлагатай байна.

Нүүрсний зах зээлд илүү хүндээр тусч байх шиг байна?

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад гол хүндрэлтэй зүйл нь улс орон дахь валютын ханш өссөн. Үүнийг дагаад эдийн засгийн төлөв байдал төдийлөн сайн байж чадахгүй байна. Дэлхийн зах зээл дээрх нүүрс, нефтийн  үнэ унасан. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн хэмжээ ч эрс буурсан.