Ашиггүй компаниудыг хувьчилж төсөвт 170 тэрбумын орлого нэмэгдүүлнэ
2015-2016 онд хийх төрийн өмчлөлөөр төрийн өмчийн ашиггүй ажиллаж байгаа компаниудыг хувьчилж төсөвт 170 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлэхээр боллоо.
Хувьчлах компаний 22 жагсаалтад Эрчим хүчний салбар багтаж байгаа нь зарим гишүүдээс шүүмжлэл хүртжээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Хөрөнгийн биржийг хувьчлах тухай асуудал яригдаж байсан. Үүнийг хаслаа. Үүнээс гадна нийгмийн салбар , эрүүл мэнд, боловсролын салбарыг хувьчлах, өөрчлөн байгуулах гэсэн асуудал орж ирсэн. Нийгмийн салбар, томоохон эмнэлгүүд, их дээд сургуулийг хувьчлах бэлтгэл хангагдаагүй байна гэж үзэж хассан” гэлээ.
Нийгмийн суурь салбар буюу Эрчим хүчний салбарыг хувьчлахаар болсон нь иргэдийн нуруунд ачаа үүрүүлэх сөрөг тал ажиглагдаж байна. Мөн томоохон үйлдвэрүүд болох Шивээ овоо, Налайх, Хөтөлийн цементний үйлдвэрийн 51 хувийг хувьчлахаар болжээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү