УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.10.24

Ж.Энхбаяр: Энэ жилийн төсөвт 160 гаруй тэрбумыг өмч хувьчлалаас олохоор тусгасан

Төрийн өмчийн компаниудыг хувьчлах хуулийн төсөл байнгын хороод дээр хэлэлцэгдэж байгаа. УИХ компаниудыг хувьчлахыг дэмжиж байгаа юм байна.

Манай улсын төрийн өмчийн компаниудын алдагдалтай ажиллаж байгаагийн гол шалтгаан нь техник технологийн дэвшил хийгддэггүй. Тэр болгоныг төр хариуцах боломж бага байдаг гэдэгтэй холбон үзэж байна.

Хувьчлалын асуудал удаашрах нь эдийн засагт ч тодорхой хэмжээний алдагдал хүлээхэд хүргэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Энэ жилийн төсөвт 160 гаруй тэрбумыг өмч хувьчлалаас ольё гэж тусгасан байсан. Өөр арга байхгүй. Өмч хувьчлал гэдэг нь улсын үйлдвэрлэлийн газрууд орон нутгийн өмчийн газруудыг хувьчлах, мөн улс хөрөнгө оруулалт хийгээд санхүүжүүлж чадахаа больсон 400 гаруй обьект Монгол улсад бий. Эдгээрийг эзэнжүүлэх ажлыг хийнэ. Гэхдээ хүндрэл үүссэн энэ үед уг асуудал хэт оройтож тавигдаж байна” гэлээ.