Нэг жилийн хугацаанд олон томоохон бүтээн байгуулалтын ажлаа эхэлнэ
СХД-ийн Ардчилсан намын бэсрэг наадам боллоо.
Наадамд дүүргийн, намын, 32 үүрийн 1000 гаруй гишүүн оролцож, бөхийн барилдаан, сурын харваа, гар барилдаан олс таталт зэрэг спортын дөрвөн төрлөөр явагджээ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “ Нэг жилийн хугацаанд олон томоохон бүтээн байгуулалтын ажлаа эхэлнэ. Алтанбулаг Замын-Үүдийг холбосон 1000 гаруй км зам, төмөр зам, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон бүтээн байгуулалт руу ханцуй шамлан ороход бэлэн байгаа” гэлээ.
Бэсрэг наадмын бөхийн барилдаанд үүр бүрээс нэг бөх буюу нийт 32 бөх зодоглолоо. Нам дотор зөрчилдөөн гарах болсон үед бэсрэг наадам нь намын гишүүдийн эв нэгдэлд ач холбогдолтой гэж үзжээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү