УИХ-ын зарим гишүүд
2015.07.03
Улсын Их Хурлын зарим гишүүд мэдээлэл хийв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар нар өнөөдөр /2015.07.03/ Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр /2015.07.02/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсонтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.
Хэвлэлийн бага хурлын үеэр, Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар тус гишүүд шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд цаашид ажиллаж боломжгүй гэдгээ мэдэгдэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.