Шадар сайд Ц.Оюунбаатар
2015.09.25

Худалдан авах ажиллагааны газар сайн дүн авлаа

Шадар сайд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар дээр үдээс өмнө бүтэн ажиллаа.

Засгийн газраас зарласан тендерийн материалуудыг сонгон шалгаруулж олноос нэгийг сонгодог хариуцлага өндөртэй энэ албыг ил тод ажиллах байдлаа илүү хадгалахыг үүрэг болголоо.

Шилэн дансны тухай хуулийн хамгийн сайн хэрэгжүүлж ажиллаж байгаа хэмээн Шадар сайд энэ байгууллагад сайн дүн тавьсан байна. Худалдан авах ажиллагааны бүхий л үйлчилгээ цахим болсон.

Нэг тендер зарлахад арван компани материал ирүүлдэг. Гэвч хуулиар нэг л сонгогдоно. Харин үлдсэн есөн компани нь ямар нэгэн гомдол гаргадаг учир нээлттэй байдлыг эрхэмлэх хэрэгтэй гэдгийг тус газрын удирдлагууд Шадар сайдад онцолж байлаа.

Шадар сайд Ц.Оюунбаатар: 

- Худалдан авах үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлж, нээлттэй төрийн үйлчилгээний агентлаг болгосноор гурван жил болж байна. Энэ хугацаанд яам, агентлаг дээр тархаа байсан, олон нийтийн шүүмжлэлийн бай болж байсан тендер, худалдан авах үйл ажиллагааг нэгтгэж орчин үеийн хэлбэрт уялдуулж цахим, нээлттэй орчныг бүрдүүлснээр томоохон дэвшил хийсэн юм.

Үйл ажиллагаагаа улам нээлттэй боловсронгуй болгох зорилтоо тодорхойлж төлөвлөж байна. Үүний тулд манай байгууллага олон нийтэд нээлттэй хэрэглэгчдэд байнгын мэдээлэл өгдөг боловсрол олгодог байх зорилт тавьж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...