Монголын эдийн засаг их наяд төгрөгийн цоорхойтой
“Ажилдаа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Ганбаатар нар оролцлоо.
Аж үйлдвэрийн бодлогын баримт бичигт ямар ямар чухал зүйлүүд туссан бэ ?
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг УИХ баталж гаргалаа. Эдийн засгийн хувьд уналтын мөчлөгтэй байх үед гарч байгаагаараа нилээн онцлогтой гэж бодож байна. Хөгжиж буй орнуудын эдийн засаг огцом хэлбэлзэлтэй байдаг. Эдийн засгийн өсөлтөө тогтвортой байлгая гэвэл аж үйлдвэржих шаардлагатай. Аж үйлдвэрийн бодлогыг гаргахдаа нэгдүгээрт хувийн хэвшилтэйгээ хамтарч хөгжүүлэх, хоёрдугаарт эдийн засагт нөлөөтэй салбарын хөгжлийг тогтвортой байлгахын тулд дэмжих шаардлагууд гарч байна. Эдийн засаг олон салбартай байх тусмаа тогтвортой, чадвартай байдаг.
Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах хамгийн чухал бодлого нь юу вэ ?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Бид бодлоготой болж байгаа явдал нь хамгийн чухал. 25 жил энэ талаар ярьсан. Одоо харин азаар бодлоготой боллоо. Өнгөрсөн 25 жилд бидний алдсан хамгийн том алдаа бол ОУ-ын банк санхүүгийн байгууллагуудын хортой зөвөлгөөний улмаас ЖДҮ гэдэг зүйлийг моодонд оруулсан. Аливаа улс оронд жижиг, дунд, үйлдвэр хөгжье гэвэл хүнд үйлдвэрүүд эхлээд хөгждөг.
Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “ 1990 оноос хойш дэлхийд олон удаагийн эдийн засгийн хямрал бий болсон байдаг. Манай эдийн засаг ганц л багана дээр тогтож байна. Дан ганц уул уурхай шүтэж амьдарна гэдэг нь улсад хохиролтой болчихоод байгаа. Монголын эдийн засаг их наяд төгрөгийн цоорхойтой явж байна. Энэ бол маш ноцтой асуудал. Тиймээс экспортлох бүтээгдэхүүн олж найдвартай байнгын өсөлттэй, үнэ нь тогтвортой байх энэ чиглэл рүү уул уурхайн салбарт анхаардаг шигээ илүү анхаарах ёстой.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү