С.Бямбацогт:Торгуулийг 13 тэрбумаас 800 сая болгож бууруулна
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.07.03

С.Бямбацогт:Торгуулийг 13 тэрбумаас 800 сая болгож бууруулна

УИХ-ыг чуулганы өчигдрийн хуралдаанаар гишүүн Д.Ганбатын уржигдархан өргөн барьсан Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг баталсан УИХ-ын 1993 оны 59 дүгээр тогтоолыг гарснаас хойшхи хугацаанд нийт долоон удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд тогтоолын нэгдүгээр хавсралтад прокурорын газрын нэрийг Дархан хот, Эрдэнэт хот, Чойр хот дахь прокурорын газар, прокурорын газрын байрших газрын нэрийг Цэцэрлэг хот, Өлгий хот, Булган хот гэх мэтээр заасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн агуулга, зохицуулалттай зөрчилдөж байгаахэмээсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сарын 19-нд батлагдаж, энэ сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх Шуүх байгуулах тухай хуультай зарим прокурорын газрын нутаг дэвсгэрийн хэрьяаллыг уялдуулах шаардлага үүсчээ. Дээрх үндэслэл, шаардлагын дагуу “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг боловсруулсан аж. Энэ төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан бөгөөд завсарлагын хугацаа өчигдөр дууссан юм. МАН-ын бүлэг энэ хуулийн төслөөр баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэнд 48 зүйл, заалтаар хариуцлага хүлээлгэх гэж байгааг дэмжихгүй гэсэн үндэслэлээр завсарлаха аач байсан. Харин ажлын хэсгийн төвшинд ярилцсаны үндсэн дээр хариуцлага хүлээлгэх зүйл, заалт болон торгуулийн хэмжээг бууруулъя гэсэн МАН-ын бүлгийн санал дэмжигдсэн байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Эрүүгийн хуулийн төсөлд тусгаснаар 10000- 6666000 тооцооны нэгжтэй тэнцэх мөнгөөр хуулийн этгээдийг торгоно гэж тусгасан байна. 6666000 тооцооны нэгж гэдэг нь 13 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа. Үүнийг бид ажлын хэсэг дээр ярьж байж торгох ялын дээд хэмжээг 800 сая төгрөг байлгая. 20 дахин ялгаатай байгаа торгуулийн интервалыг ойртуулъя гэж ярилцсан.

Мөн 48 зүйл, заалтаар хуулийн этгээдэд торгууль ногдуулж, хариуцлага хүлээлгэхийг 23 болгож цөөрүүлье гэж ажлын хэсэг дээр ярьсан. Тийм болохоор хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед энэ зүйл, заалтыг өөрчилж оруулж ирье гэдэг байдлаар протоколд тусгуулах нь зүйтэй” гэлээ.

Гишүүд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бус үйл ажиллагаа явуулсан хүнд оногдуулсан ялыгхуулийн этгээдэд давхардуулан оногдуулахгүй байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн бөгөөд давхардуулжял оноохгүй, ял халдаан хэрэглэхгүй гэж тогтсон юм. Зорчих эрхийг хязгаарлах гэдэг шийтгэлийн талаар гишүүд тодруулан асууж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар, энэ  нь гадаад руу зорчих эрхийг хязгаарлахтай хамааралгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүний тодорхой газраар явах, тодорхой байгууллага руу нэвтрэхийг хориглон, зорчих газрыг тодорхой заах тухай шийтгэл юм байна. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг хохирогчийн ажил руу нэвтрэх, оршин суугаа газар руу нь ойртохыг хориглох ажээ. Ингээд дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлав. Үүнд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх т^ухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд; 15/Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд,  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд □□□□□□□. □□□ Хүний эрхийн Үндэсний комиссын .тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 25 асуудлыг ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр батлав.