Сөрөг хүчний орон зай үгүйлэгдэж байна
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.07.02

Сөрөг хүчний орон зай үгүйлэгдэж байна

Сайд дарга болох очүүхэн ч сонирхол надад байхгүй

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газар байгуулахдаа Парламентад суудалтай бүх намд хамтрах санал тавьж, зөвшилцлийн гэрээ байгуулан шийдлийн Засгийн газрыг байгуулсан билээ.

Гэвч УИХ дахь АН-ын бүлэг энэхүү гэрээнд үнэлэлт дүгнэлт өгч, биелэлт нэг бүрчлэн хэлэлцээд гэрээнд тусгасан ажлууд хангалтгүй гэж дүгнэсэн. Тус бүлгийн гишүүд тодорхой хугацаа заагаад гэрээнд тусгасан ажлуудаа урагшлуулахын төлөө зүтгээд үзье гэсэн шийдвэр гаргасан байна. Тодруулбал, долдугаар сарын 10-ныг хүртэл гэрээнд заасан зүйлүүдээ биелүүлэх хугацаа өгөөд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас тодрууллаа.

-Шийдлийн Засгийн газрыг байгуулахад Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн бүлэгтэй зөвшилцлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний биелэлтийг танай намын бүлэг хангалтгүй хэмээн дүгнэлээ. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?

-Засгийн газар хамтарч байгуулах, байгуулахгүй нь чухал асуудал биш. Үйл ажиллагааны үр дүнг хармаар байна. Хамтарсан Засгийн газар байгүулснаар хоёр дахин илүү үр дүн гарах ёстой. Гэвч хүсэн хүлээсэн үв дүн гарсангүй гэж бодож байна. Тодруулбал, маш олон зүйл, заалттай хамтын ажиллагааны гэрээг Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн бүлэгтэй байгуулсан.

Гэтэл энэхүү гэрээнээс МАН-ынхан албан тушаалын томилгооны тухай заалтыг 100 хувь давуулан биелүүлсэн. Өөр хэрэгжсэн зүйл олж харахгүй байна. Ардын намынхан чуулган болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа хуулийн олон төслийг гацааж байна. Хэдийгээр ихэнх хуулийн төсөл дээр УИХ-ын дэгийн дагуу завсарлага авч байгаа ч аливаа асуудалд ажил хэрэгч хандах ёстой.

-“Ардын намынхан албан тушаалын томилгоог дан ганцаар хийгээгүй. Улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх тодорхой асуудлаар шийдэлд хүрсэн” гэх тайлбарыг хийж байна. Тухайлбал, өрийн босгын хэмжээг тогтоож  өгсөн, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодит дүгнэлт гаргасан гээд зөвшилцлийн гэрээний бнелэлт хангалттай хэмээн тайлбарлаж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Хийх ёстой л ажил. Үүнийг би Ардын намын гавьяа гэж бодохгүй байна. Улс орны төлөө хийх л ёстой алхам. Харамсалтай нь, Ардын намынхан ганцхан алхам хийлээ. Дардан замаар дараа дараагийн алхмыг хийх ёстой. Боломж байсан боловч ашиглаж чадсангүй.

Ардын намынхан өөрт ашигтай хуулийн төслийг л дэмжиж байна

-“Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах , Үндсэн хуульд өөрчлө.тг оруулах Ажлын хэсгийг Ардчилсан намын гишүүд ахалж байгаа. Манай намаас эдгээр хуулийн төслнйг гацаасан зүйл байхгүй” хэмээн тайлбарлаж байсан?

-Ардын намынхан Ажлын хэсэг болон Байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй байгаа шүү дээ. Өөрт ашигтай хуулийн төслийг л тэд дэмжиж байна. Ардын намд бус, ард түмэнд ашигтай байх ёстой.

-Энэхүү асуудал хөндөгдөж эхэлсэнтэй холбогдуулан нийгэмд шийдлийн Засгийн газар татан буугдана гэсэн яриа үүслээ. Засгийн газрын тогтвортой байдал алдагдаж байгаа юм биш үү?

-'Засгийн газрыг татан буулгаж, байгуулж тоглох нь сайн хэрэг биш. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажиллаж байгаа. Гэхдээ шүүмжлэх зүйл олон байна. Засгийн газрыг солих сонирхол алга. Ардын нам ажиллаж чадаж байвал шүүмжлэх хэрэг байхгүй. Ажил хийхгүй байгаа учир шүүмжилж байгаа юм. Санасанд хүрсэн үр дүн гарахгүй байна.

-Энэ яриа гарсантай холбогдуулан таныг Барилга хот байгуулалтын сайдын суудалд санаархаж байгаа гэх яриа байна. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-“Түмнийхээ үгийг төрийн зүрхэнд хүргэнэ” гэсэн уриатайгаар 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан. Сайд дарга болох өчүүхэн ч сонирхол байхгүй.

-Ардчилсан намынхан хуулийн төслөө урагшлуулахын тулд Ардын намыг шахах оролдлого хийж байна хэмээн дүгнэх хүмүүс ч цөөнгүй байна?

-Шахаж, шантаажилсан зүйл байхгүй. УИХ дээр сөрөг хүчний орон зай үгүйлэгдэж байна. Ийм учраас УИХ-ын үйл ажиллагаа доголдож буй.

-Ардын намыг сөрөг хүчин  байхад Ардчилсан намынхан Засгийн газарт урьсан шүү дээ?

-Энэ бол хувь хүний байр суурь. Урьсан нь үнэн. Гэхдээ сөрөг хүчин үгүйлэгдэж байна.