УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.05.25
МАН Ю.Цэдэнбалын асуудлаар сонгуулийн шоу хийж байна
МАН-ын бүлгийн гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар зэрэг нэр бүхий гишүүд улс төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан билээ.
Тэгвэл уг тогтоолын төслийг АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд МАН-ыг сонгуулийн шоу хийлээ гэж үзсэн байна.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлыг түүхч н.Бат-Амгалан гэдэг хүн олон жилийн туршид судалж ирсэн. Түүний судалгааны ажлыг МАН-ынхан зээлж ашигласан. Уг асуудлыг МАН-ынхан анхлан судалж, сөхөж тавьж буй зүйл байхгүй" гэлээ.