Гурван хуулийг нэг хууль болгожээ
Өнгөрөгч өдрүүдэд Засгийн газраас оруулж ирсэн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Цагдаагийн албаны тухай болон бусад хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр шийдвэрлэсэн ч үүнээс болж Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, сайд Д.Дорлигжав нарын дунд нэлээд ширүүн тэмцэл өрнөөд байгаа.
Экс сайд Х.Тэмүүжин эдгээр хуулийн төслүүдийг өмнөх Засгийн газрын үед боловсруулсан шинэчлэлийн бодлого зарчмаас ухарсан хэмээн эсэргүүцээд байгаа. Тухайлбал, Д.Дорлигжав сайдын УИХ-д танилцуулаад байгаа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өмнөх Засгийн газрын үед Х.Тэмүүжин сайд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай“, “Хууль сахиулах ажиллагааны тухай”, “Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” нэртэйгээр УИХ-д өргөн бариад байсан бөгөөд шинээр томилогдсон сайд эдгээр төслүүдийг хэлэлцүүлэгт орохоос нь өмнө татан авч, таван сарын дараа нийлүүлж нэг хууль болгоод өргөн барьсан нь энэ.
Энэ тухай Х.Тэмүүжин гишүүн өөрийн твиттер хуудсаар “Арав гаран жил судлагдаж, хоёр жил боловсруулсан гурван хуулийн төслийг (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөл, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл) 14 хоногт нэг хууль болгодог шийдлийн Засгийн газартай болж дээ!” хэмээн жиргэсэн байна. Одоо өргөн баригдаад байгаа болон өмнө өргөн барьсан хуулийн төслүүдийн ялгааг доорх линкээс татаж үзнэ үү!
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлhttp://share.gogo.mn/…/Temuujin%20tusul%20-%20Eruugiin%20he…
2. Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлhttp://share.gogo.mn/…/Temuujin%20tusul%20-%20Huuli%20sahiu…
3. Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлhttp://share.gogo.mn/…/Temuujin%20tusul%20-%20Taslan%20serg…
Хууль зүйн сайд Д.Дорлигжавын өргөн барьсан Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл:
http://share.gogo.mn/…/Dorligjav%20tusul%20-%20Eruugiin%20h…