“Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурахад бэлэн”
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2015.05.21

“Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурахад бэлэн”

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан Засгийн газарт нэлээн шүүмжлэлтэй байгаагаа мэдэгдлээ. 

Тэрбээр “Эдийн засгийг сайжруулъя гэж байгаа бол өрийнхөө таазыг нэмээд цаашаа явах хэрэгтэй. Түүнээс биш Засгийн газар явуургүй асуудлыг оруулж ирэх хэрэггүй. Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд гарын үсэг цуглуулж байна лээ. Засгийн газар ийм байдалтай байгаад байвал огцруулах асуудлаар гарын үсэг зурахад бэлэн” гэдгээ мэдэгдлээ. 

Дашрамд хэлэхэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа юм.  Хуулийн дагуу 19 гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурснаар Засгийн газарт өргөн мэдүүлэх эрх бүрдэх юм.