Баялаг бүтээгчдээ хамруулахгүй байгаа нь шударга биш
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариу болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
Харин энэ үеэр гишүүд асуулгын хүрээнд асуулт тавьж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Тэрээр "Яах аргагүй чухал асуудал юм. Ирэх долоо хоногт УИХ-аар Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэлэлцэгдэнэ. Баялаг бүтээгчдээ дэмжих, дарамтлахгүй байх тал дээр анхаардаг. Монгол Улсын төсвийн орлогыг тэр үүрдэг.
Ажиллах хүчний 80 хувийг тэд хангадаг. Нөхөн татвар 2.6 тэрбум, алданги 52 тэрбум болж 2012 оноос дөрөв дахин нэмэгдсэн, торгууль 160 тэрбум болж өссөн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар хэд дахин өсч байгаа алданги, татварын дарамтад орсон аж ахуйн нэгж хамрагдахааргүй болж байгаа юм.
Баялаг бүтээгчдээ хамруулахгүй байгаа нь шударга биш байна. Хэрэв Эдийн засгийн өршөөл үзүүлэх гэж байгаа юм бол шударга татвараа төлсөн, шударга татвараа яах юм бэ. Илэрсэн нь хохь болоод шоронд ордог, илрүүлэхгүй нуусан хүмүүс нь яах вэ. Мөн шударгаар татвар төлсөн хүмүүсээ яаж урамшуулах юм бэ. Төр өршөөж болно, гэхдээ урамшуулах хэрэгтэй" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Тэрээр хэлсэн үгэндээ "Эдийн засгийн өршөөлийн хууль юм уу, татварын өршөөлийн хууль юм уу. Эдийн засгийн өршөөлийн хууль гэхээр Уянгаагийн яриад байгаа Баярын асуудал байна гэж харж байгаа. Эдийн засагтай холбоотой юм бол яагаад залилангийн хэргийг өршөөж болдоггүй юм.
Офшор дансыг судалсан юм байна уу. Баярцогт гишүүнээс хойш офшор дансыг маш сайн мэддэг болчихоод байна л даа. Эдийн засагт тодорхой хэмжээний мөнгө орж ирэх байх гэж өршөөж байгаа болохоос толгойг нь илээгүй. Өршөөл үзүүлснээр хичнээн мөнгө орж ирэх вэ, хэн өршөөлд хамрагдах вэ. Шударгаар татвар төлөөд явж байгаа хүнд ямар боломж байгаа юм" гэлээ.