Томчуудад зориулсан өршөөл
Өнгөрсөн жилийн таван сард Засгийн газрын хурал гэнэт зарлагдаж “Эдийн засгийн өршөөлийн тухай хууль”-ийн төслийг тухай үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин оруулж ирснээр яригдаж эхэлсэн.
Гэхдээ энэ нь 2008 онд хэрэгжүүлсэн “Татварын өршөөлийн” хуулиас илүү өргөн хүрээтэй буюу нуусан орлого, хөрөнгө орлогын мэдүүлэг, татвар болон гадаадад буй монголоос эхтэй хөрөнгийг оруулж ирэх зэрэг олон зүйлийг агуулж байгаа нь хуулийн төслийг яах аргагүй олны анхааралд аваачсан.
Өмнө нь 2007-2008 оны хямралын үед зургаан сарын турш хэрэгжүүлсэн “Татварын өршөөлийн хууль”-иар 2000 гаруй аж ахуй нэгж хамрагдаж, бүртгэлээр таван их наяд төгрөг ил гарч бүгд улсын орлого болсноор их хямралыг давахад нэлээд тус болсон гэдэг. Зургаан сарын хугацаатай хэрэгжсэн хууль одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа.
Тодруулбал 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших хэрэгт хууль үйлчлэхгүй гэсэн агуулгатайгаар мөрдөгдөж байна. Тэр үед хууль санаачлагчид “Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх хуулийг зургаан сарын хугацаатай хэрэгжүүлснээр далд байсан мөнгийг илрүүлж, эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт хийнэ” гэж байсан.
Гэхдээ өнөөгийн өршөөлийн хууль зөвхөн татвар биш гэдгийг энд онцлоё.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эдийн засгийн өршөөлийн” хуультай холбоотой байр суурийг зөвхөн шийдвэр гаргагчид хэлж байгаа нь нэлээд учиртай.
Учир нь ямар ч бизнес эрхлэгчид татвараа чөлөөлүүлэх дээ баяртай байна гэж ярихгүй нь ойлгомжтой. Гэхдээ өргөн барьсан хүмүүс нь /Х.Тэмүүжин, Ч.Улаан/ сайдын суудлаас огцорсноор хэсэг намжсан төсөл шинэ оны эхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-д өргөн барьснаар дахин эхлэв.
Нэг зүйл сануулахад С.Баярцогт бол оффшор бүсэд их хэмжээний хөрөнгийн данстай нэгэн. Ямар сайндаа данс нь илрэнгүүт бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай хаалтын гэрээ хийснээр тус хэрэг дахин сөхөгдөөгүй гэдгийг дахин сануулахад илүүдэхгүй байх.
Гэхдээ өнөөгийн өршөөлийн хууль зөвхөн татвар биш гэдгийг энд онцлоё.
Харин хуульд “Мөнгөн орлого, хадгаламж, оффшор дахь дансаа ил болгосон тохиолдолд тухайн иргэнтэй холбоотой архивын материалыг устгана” гэсэн заалт байгаа нь парламентад суудалгүй намуудыг хэвлэлийн бага хурал зарлахад хүргэсэн.
Түүнчлэн “Монголын далд эдийн засагт хичнээн тэрбум ам.доллар эргэлдэж байгааг хэлэх боломжгүй. Тэгвэл Эдийн засгийн өршөөлийг хуулийг баталж чадвал дор хаяж 4-5 тэрбум ам.долларыг далд эдийн засгаас олох боломж бүрдэх юм. Мөн гадаадын оффшор бүсэд нуугдсан их хэмжээний хөрөнгө Монголд орж ирнэ” хуулийн төсөл санаачлагчид хэлсэн.
Ер нь бол санаачилсан хүмүүс нь хэн, хэдэн төгрөгийг хаана нууж байгааг мэдэхгүйдээ ингэж хэлээгүй нь ойлгомжтой. Хуулийн бүтцийн хувьд зорилго, хамрах хүрээ, хуулийн нэр томъёо гээд байх ёстой зүйл нь тоо ёсоор байгаа. Харин хууль тэр чигээрээ хэнд зориулагдаж байна вэ гэдэгт хамаг учир байгаа юм.
Мэдээж Монголын эдийн засагт нүүрлээд байгаа нэг асуудал нь далд эдийн засаг гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа. Татварын олон дарамтуудаас болж аж ахуй нэгжүүд татвараа нууснаар далд хэдэн тэрбум доллар эргэлдэж байгааг мэдэх боломжгүй. Тэгэхээр хууль хэн рүү чиглэж байгаа нь тодорхой.
Монголд үйл ажиллагаа явуулж буй томоохон бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, авлигыг хөхүүлэн дэмжиж буй төсөл болон хувирч байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Энэ хуулийн 20 орчим хувь нь бизнесийнхэнд, 80 гаруй нь цагаан захтнуудад зориулсан” гэсэн нь дээрх зүйлийг батлах шиг. Цагаан захтнууд бол далд эдийн засгийнхан.
Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Сангийн болон Хууль зүйн сайдад асуулга хүргүүлсэн. Ингэхдээ “Хуулийн төслийн 4.5-д татвараас бултаж, хөрөнгөө нуух замаар хяналт шалгалтаас бултаж чадсан этгээдүүдийг өршөөхөөр заасан байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өөрт байгаа бүр зүйлээ гарга” гэж хуулийн талаар товч хэлсэн нь удахгүй биелэгдэх шинжтэй.
Гэтэл хуулиа дээдлэн, татварын алба, төрийн захиргааны байгууллагад хүндэтгэлтэй хандаж бүртгэл тайлангаа цаг тухайд нь ирүүлж, хяналт шалгалтанд хамрагдаж байсан ч эдийн засгийн хямралаас болж үйл ажиллагаа нь доголдож татварын өрөнд орсон, торгууль тавигдсан, хэрэг үүсгэгдсэн иргэд аж ахуй нэгжүүдэд хамааралгүй байхаар заасан нь буруу” гэдгийг хэлсэн.
Түүнчлэн “эрүүгийн хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг өршөөлд хамруулж байгаа хэрнээ захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг өршөөлд хамруулахгүй байхаар хуульчилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна” гэдгийг хэлсэн. Мэдээж олон хүнийг өршөөх учраас эрүүгийн хуулинд ч гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, зарим зүйл заалтыг хасна.
Гэхдээ одоогийн байдлаар хэдэн аж ахуй нэгж өршөөлийн хуулинд хамрагдах нь тодорхойгүй байгаа учраас компаниуд дунд хүлээлт үүсээд байгаа. Учир нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Татварын орлого эхний хоёр сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 30 гаруй хувийн дутуу төлөлттэй байна” гэж онцлон хэлсэн.
Үүнийг “Эдийн засгийн өршөөл, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулиуд батлагдах болов уу гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой байж болзошгүй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Хэрвээ ингээд хаа хаанаа хүлээлт үүсээд байвал төсөвт орох ёстой орлого удаашрах нөхцөл байдал үүсэх юм.
Харин хууль санаачлагчид далд эдийн засгийг ил болгосноор төсвийн орлого нэмэгдэнэ гэдгийг хэлээд байгаа юм. Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өөрт байгаа бүр зүйлээ гарга” гэж хуулийн талаар товч хэлсэн нь удахгүй биелэгдэх шинжтэй.