Монголчууд өөрсдөө л хямралаас гарах аргаа олох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2015.05.15

Монголчууд өөрсдөө л хямралаас гарах аргаа олох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Таван толгойн асуудал ид яригдаж байна. Таны байр суурийг сонсъё?

Таван толгойн орд газар бол гайхалтай их баялаг нөөцтэй. Монголчууд бидэнд хөгжил дэвшил авч ирж, сайн сайхан амьдрах мөрөөдлийг биелүүлэхүйц баялагтай орд. Тийм учраас стратегийн ач холбогдолтой орд гэж үздэг. Эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй. Хамгийн гол нь эдийн засгийн хувьд үр ашигтай хэлбэрээр ашиглах хэрэгтэй.

Ер нь Таван толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах төрийн бодлого 2008 онд батлагдсан УИХ-ын 40 дүгээр тогтоолоор тодорхой болчихсон юм шүү дээ. Тэр тогтоолоор арван зүйл заалттай чиглэл удирдамж батлагдсан. Таван толгойг ашиглахын тулд энэ бодлогыг мөрдөөд гол шалгуур, зарчмаа тодорхой болгоод л явахад болно.

Тодруулбал гурван үндсэн зарчмыг гол шалгуураа болгох нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт Таван толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулагчтай хамтрах бүх үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжид захирагдах ёстой. Үнэхээр энэ орд Монголын газар нутагт оршдог, ард түмний өмч мөн юм бол ийм л байх учиртай. Хоёрдугаарт орд газрыг хамтран ашиглах хөрөнгө оруулагч болон манай талд харилцан ашигтай байх нөхцөлийг гэрээнд тусгах ёстой. Гуравдугаарт баялгийн эзэн буюу Монголын ард түмэнд өгөөжтэй байх ёстой.

Ердөө л энэ гурван зарчмыг хангаж байвал бусад ямар ч асуудлыг шийдэж болно. Үнэндээ энэ зарчим Оюу толгойн гэрээнд тусгагдаагүй учраас өнөөдөр олон асуудал үүсчихээд байна. Тухайлбал, Оюу толгой “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр дахин их бүтээгдэхүүн борлуулчихсан хэрнээ хоёр дахин бага татвар' төлж байна шүү дээ. Тиймээс энэ алдааг Таван толгойн төсөлд давтаж болохгүй. Яг энэ байр сууринаас өнөөдөр УИХ-д өргөн барьсан Таван толгойн төслийг авч үзвэл засч сайжруулах заалтууд олон байна лээ.

-Тухайлбал...

Стратегийн ач холбогдолтой ордыг ашиглах тухай асуудлыг албан ёсоор, ажил хэрэгчээр хэлэлцэж дүгнэж, засаж сайжруулах ёстой юм л даа. УИХ-аар албан ёсоор хэлэлцэж эхлээгүй учраас тэр тухай дэлгэрүүлж яримааргүй байна. Тэртэй тэргүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай олон мэдээ, мэдээлэл цацагдаж байна шүү дээ.

Энэ бол гэрээний төслийг хэлэлцэхэд харгалзан үзэх ёстой зүйлүүд мөн гэж бодож байна. Хамгийн гол нь УИХ төслийг хэлэлцэхгүй удах нь буруу. Засгийн газрын зүгээс гэрээний төслийг 14 хоногийн дотор шийдэж өгөөч ээ гэдэг саналыг УИХ-даа тавьсан. Ерөнхий сайд зүгээр ч нэг ийм санал тавиагүй байх. Яарах учир шалтгаан байгаа биз.

Ард түмний сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, төрөөс барьж байгаа бодлого энэ гэрээний төсөлд хэрхэн тусгалаа олж вэ гэдгийг УИХ нухацтай үнэлж, дүгнээд шаардлага хангаагүй гэж үзвэл засч сайжруулах ажлыг түргэн хийх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хэлэлцэх үгүй нь мэдэгдэхгүй болчихлоо. Ер нь бол Таван толгойн гэрээ- ний төсөл одоогийн хувилбараараа бидний хүсэл зорилгоос хол. Тэгэхээр өөрчлөх шаардлагатай гэдэг нь ойлгомжтой байна.

-Таван толгойг нэг бол түргэн шийдэх хэрэгтэй гэж нэг хэсэг нь яарах юм. Нөгөө хэсэг нь заавал Таван толгой гэлтгүй амьдарч болно л гэх юм...

Асуудал явж явж улам ойлгомжгүй байдал руу орж байна. Мэдээж Таван толгойг түргэвчлэх хэрэгцээ бий. Гэлээ гэхдээ хөнгөн гоомой хандаж болмооргүй байна. Монголын эдийн засаг амаргүй, хүнд сорилттой тулгарчихсан, валютын хомсдолтой, төлбөрийн балансын хямралтай ийм үед ямар ч нөхцөлөөр хамаагүй орд газраа ашиглуулах гэрээ байгуулбал бидэнд л ашиггүй болно. Хүн гуйж юмаа өгөхөөр чинь ямар үнэ цэнэ хүрэх билээ дээ.

Тийм учраас нухацтай хандаж, ул суурьтай ярих хэрэгтэй. Улс төржилгүйгээр цэвэр эдийн засаг талаас нь асуудалд хандах ёстой. Тавантолгойн орд газрыг ашиглахгүй бол бидний хүнд байдал нэлээд урт хугацаатай үргэлжлэх болно. Стратегийн эн том ордоо эдийн засгийн үр ашиггүй, өгөөжгүй ашиглавал туйлын хариуцлагагүй явдал болно.

-Таван толгойн тойрсон ямар улс төр, эрх ашигууд “яваад” байна гэж та харж байна вэ. Телевизээр янз бүрийн нэвтрүүлэг, ярилцлага нэлээд явж байх шиг байна...

Наадах янз бүрийн нэвтрүүлэг, ярилцлага чинь л улс төр шүү дээ. Аливааг таагаад, зохиогоод, хардаж сэрдээд, дуулиан шуугиан тараагаад эхэлж байгаа нь өөрөө утга учир муутай, бидний хийж сурсан улс төр. Ийм л байдлаас ангид байж, зөвхөн эдийн засгийн үр ашиг талаас нь асуудалд хандах нь чухал байна.

-Таван толгойн ажлын хэсгийг нэр төдий байгуулагдсан гэдэг шүүмжлэл ч байх юм. Ер нь ажлын хэсэг ямар зарчмаар ажиллаад УИХ нь яаж хэлэлцэх юм бол. Процесс нь яаж явагдах тухай асуугаад байна л даа...

Ажлын хэсэгт нь ороогүй учраас ажил нь яаж явагдаж байгааг сайн мэдэхгүй. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх эсэхээ шийдээгүй байхад ажлын хэсэг байгуулдаг нь ямар ч учиртай юм. Уг нь хэлэлцэх асуудлаа тогтчихсоны дараа эдийн засагч, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг гаргаж, тал талаас нь харсан ажил хэрэгч дүгнэлт, сайжруулах санаатайгаар УИХ хэлэлцсэн бол үр дүнтэй болох байсан. Орд газрыг ашиглахад баримтлах төрийн бодлоготой Таван толгойн гэрээний төсөл нийцэж байна уу гэдгийг УИХ л дүгнэх ёстой. Хэлэлцэхгүй гэж буцаавал учир утгагүй зүйл болно.

-Бидний эзэмшиж байгаа 1072 хувьцааны асуудал юу болох юм бол?

Гэрээний төсөлд энэ талаар тусгаагүй юм билээ. Нэгэнт ард түмэндээ хувьцаа олгосон юм бол үр өгөөжийг нь нэмэгдүүлэх талаар заавал тусгасан байх учиртай гэж үзэж байна.

-‘‘Рио Тинто”-гийн удирдлагууд манайд ирнэ гэсэн. Тэглээ гээд Оюу толгойн асуудлыг шийдэж чадах юм болов уу. Тэдний хувьд манайд анх удаа ирж байгаа юм биш л байх...

Тэд ирж байгаа нь шинэ юм биш. Шинэчлэлийн Засгийн газрын үед Оюу толгойн хувь нийлүүлэгчид хөрөнгө оруулагчид хуралддаг журам тогтчихсон. Ер нь хувь нийпүүлэгч, хөрөнгө оруулагчид ойр ойрхон уулзаж, асуудлаа шийддэг байх нь зөв.“Рио Тинто’’гийнхан ч ирж байгаа нь зөв. Гэхдээ ирэх, очих гэхээсээ илүү асуудлаа яаж шийдэх гэж байгаа нь чухал байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Оюу толгойн талаар зарчмын тодорхой байр суурь баримталж байлаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтын нэгдүгээр шатны ; үйл ажиллагаанд үнэлэлт өгье.  Гэрээний хэрэгжилтийг дүгнэе.

Гажуудал, алдаа байвал засъя. Үүний дараа хоёр дахь үе шатны санхүүжилтийн асуудлыг шийдье гэдэг нээлттэй байр суурьтай байлаа. Бодитойгоор авч үзвэл эхний үе шатны хөрөнгө оруулалтын явцад ойлгомжгүй зүйлүүд нэлээд бий болжээ. Хөрөнгө оруулалтын  Улсын хууль бүрэн төгс үйлчилдэггүй, ТЭЗҮ-д заасан зардал нь хэтэрчихсэн. ТЭЗҮ- ээ шинэчлэн боловсруулж дуусаагүй гэх зэрэг асуудал  гарсан. Харин одоо энэ асуудлуудыг яаж шийдэх гэж байгаа нь тодорхойгүй байна.

Салан баавгайн үлгэр шиг энэ бүхнийг болсон болоогүй тэр чигээр нь ор тас хаяад дараагийнхаа шат руу шууд орох гэж байгаа биз дээ. Асуудлыг ийм маягаар шийднэ гэвэл буруу л даа.Ер нь сүүлийн үед эвлэрлийн гэрээ гэх мэтийн зүйл дуулдах боллоо. Хэн нь хэнтэйгээ юун дээр буулт хийж эвлэрэх гээд байна вэ гэдгийг нухацтай авч үзэх ёстой. Монголдоо ашигтай нөхцөлөөр эвлэрэх гэж байгаа бол хоёр гараа өргөөд дэмжинэ. Харин өмнө нь баримталж байсан байр сууринаас ухарч, нөгөө талдаа буулт хийх гэж байгаа бол огт зөвшөөрөхгүй.

-Жишээ нь юун дээр буулт хийж болохгүй гэж...

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын эрх ашиг . ноцтой зөрчигдсөн олон зүйл заалт бий.   

-Буулт хийхгүй болохоор эдийн засгийн хоригт орчихоод, Оюу толгойгоос хамааралтайгаар хөрөнгө оруулалт нь нэмэгдэхгүй байна л гэх юм...

Ямар ч байсан ард түмний эрх ашигт харш буулт хийхийг зөвшөөрөхгүй.Угаасаа ч Оюу толгойн Оюу толгойн гэрээнд хөрөнгө оруулагч тал онцгой эрх мэдэлтэй байхаар тусгагдсан учир бууж өгөх шаардлага бидэнд байхгүй гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр дахь шатны санхүүжилтийг эхний үе шатны үр дүнгээр санхүүжүүлнэ гээд заачихсан байдаг.

Одоо нэмэлт эх үүсвэр татах тухай асуудал яригдаж байгаа. Энэ нь ТЭЗҮ-д ундэслэж хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчлөх тухай шүү дээ. Үүний тулд өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтаа дүгнэж баталгаажуулах тухай ярихгүйгээр эвлэрч байна гээд гүйгээд байж болохгүй биз дээ. Ямар үнээр олдох “эвлэрэл" вэ гэдгийг ярих л учиртай.

-Оюу толгойн асуудал шийдэгдчихвэл гэсэн хүлээлт эдийн засагт байна л даа?

Энэ төслийн асуудал харилцан ашигтай монголчуудад өгөөжтэй шийдэгдвэл эдийн засагт их чухал. Олон талын үр дүн гарна. Оюу толгой төсөл яаж хэрэгжихийг гадаадын хөрөнгө оруулагчид харж байгаа нь үнэн. Оюу толгой төслийн гэрээнд харилцан ашигтай өгөөжтэй байх зарчмыг тусгаж чадвал цаашид бүх гэрээ, хэлцэлд ийм л жишиг тогтоно. Оюу толгой хөрөнгө оруулалтын зардлаа ТЭЗҮ-д зааснаасаа 30 хувиар хэтрүүлчихсэн байна.

Чингэс бондын хөрөнгөөс ч их хэмжээний мөнгийг санхүүгийн баримтаар нотолж чадахгүй. Хоосон бичилт хийчихсэн байна. Монголчуудын өгөөж үр дүн хүртэх хугацаа 30 жилээр хойшилчихсон, Монголын өр төлбөр бидэнд мэдэгдэхгүй, биднээс хамаарахгүйгээр өсөж байдагжишигтогтчихсон байна. Ийм.байдлыг нь зөвшөөрөөд эвлэрээд байвал цаашид бүх гэрээ хэлцэл энэ жишгээр явна. Энэ хоёр замын алинаар нь явах вэ гэдгийг одоо л шийдэх болоод байна.

-Эдийн засаг өөдлөхгүй нь. Энэ байдлаас гарах ямар гарц байна вэ?

Эдийн засгийн ирээдүй туйлын’ бүрхэг болж байна. Энэ хүнд байдлаас гарах хоёр гарц байна. Гаднаас хөрөнгө оруулагчдыг урьж дуудаж тэдний хөрөнгө мөнгөний тусламжтайгаар хүнд байдлаас гарах нэг арга байна. Бүгдээрээ л энэ замыг сонгохын төлөө зүтгэж байгаа.

Гэтэл хөрөнгө оруулагчид Монгол руу орж ирэх орчин нөхцөл, боломж нь эргэлзээтэй болчихлоо. АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Америкийн хөрөнгө оруулагчдын хуралд хэлсэн үгийг сонссон биз дээ. Монголд хөрөнгө оруулах нөхцөл бүрдээгүй, эрсдэлтэй гэдгийг дэлхий дахинаа зарлачихлаа. Ийм үед гаднаас хөрөнгө оруулагчид уралдан ирнэ гэдэг итгэхэд бэрх. Хэрэв хөрөнгө оруулагч орж ирнэ гэвэл биднээс илүү хөнгөлөлттэй нөхцөл баталгаа шаардах нь ойлгомжтой.

-Ямар хөнгөлөлт...

Түрүүнд ярьсан шиг нэлээд асуудлаар буулт хийх л хэрэг гарна байх. Ингэж буулт хийх нь бидний язгуур эрх ашигт нийцэх үү. Би лав нийцэхгүй гэж бодож байна. Ийм учраас гаднаас хөрөнгө оруулалт татах арга найдваргүй талдаа байна. Дээрээс нь Оюутолгойд ахиц алга. Тиймээс ойрын үед гаднаас мөнгө орж ирээд манай эдийн засаг сайжирна гэж итгэхэд бэрх байна.

Одоо нэг л арга үлдэж байна. Шаварт унасан шарын эзэн өөрөө зүтгэдэг жамтай. Өөрөөр хэлбэл монголчууд өөрсдөө хямралаас гарах ёстой гэсэн үг. Ингэхийн тулд гаднаас мөнгө олох арга замаа хайхын хамт байгаа багахан мөнгөө зөв зохистой зарцуулъя. Хямралын хүнд үед тохирсон бодлого боловсруулъя. Хүсэл мөрөөдлөө хязгаарлаж, бүсээ чангалахаас өөр арга бидэнд үлдсэнгүй.

-Мөнгө яаж олох юм бэ?

Дотоотын үйлдвэрлэлээ, уламжлалт салбаруудаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

-Ямар үйлдвэрлэл...

Хөдөө аж ахуй тухайлбал, мал аж ахуй, газар тариалангийн салбар байна. Өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлтийг аваад үз. Уул уурхайн  салбар нь уналттай. Хөдөө аж  ахуй, худалдаа үйлчилгээний салбар өсөлттэй байна. Өнөө хэдэн мал, газар тариалан маань аминд орж байна.

Тийм учраас хөдөө аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анхаарах хэрэгтэй. Эцсийн бүтээгдэхүүн гаргадаггүй уул уурхайн салбар бол дэлхийн зах зээлээс ямагт хамааралтай байдаг нь тодорхой. Зөвхөн энэ замаар явбал ашиг тус багатай юм.

-Гол нь мөнгөгүй болохоор үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бэрх байх л даа?

Материал баялаг үйлдвэрлэж, олсон орлогоо зөв зарцуулж байж л мөнгөтэй болдог юм. Амар хялбар зорилт биш л дээ. Гэхдээ хямралыг “боломж” болгож эдийн засаг, санхүүжилтийн бодлого үйл ажиллагаагаа эрчимжүүлэх бүхий л боломжийг дайчлах хэрэгтэй.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ямар ажлууд хийгээд байна аа...

Уг нь миний яриад байгаа зүйлүүд энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байх ёстой.

Үр дүнд нь эдийн засаг сэргэж байх учиртай. Гэтэл харагдаж , байгаа зүйл бага л байна.

-Төсвийн байдал ямар байгаа вэ. Данс улайж байгаа л гэлцэх юм...

Төсвийн орлогын төвлөрөлтийг сайжруулж чадахгүй, тасалдсан байдал нь энэ хэвээрээ үргэлжилбэл байдал улам хүндэрнэ. Өмнөх жилүүдэд төсвийн орлого тасраад байсан учраас энэ оны төсвийг багасгаж баталж өгсөн. Гэтэл оны эхнээс төсөв дахиад л тасалдалтай явна. Үүнийг нөхөхийн тулд зарлагаа бууруулахгүй бол зургадугаар сарын эхээр Төрийн сан гүйлгээ хийх чадваргүй болж болзошгүй байна.

-Цалингаа тавьж чадахгүй гэсэн үг үү. Та бодитой зүйл . ярьж байгаа биз дээ...

Би эдийн засагч, санхүүч хүн учраас ярьж байгаа тооныхоо үнэн эсэхийг хариуцдаг юм шүү. Амьдрал үнэний шалгуур гэдэг. Үнэндээ энэ байдлаараа явбал төрийн сан санхүүжилт . хийх бололцоогүй болох нь үнэн шүү.

-Та тодорхой үзүүлэлттэй, баримттай хэлж болохуу?

Энэ хэвээрээ байдал үргэлжилбэл өнөө жил батлагдсан төсөв наад зах нь 500 гаруй тэрбум төгрөгөөр тасрах болно. Төсвийн алдагдал ДНБ-ий долоон хувьд хүрч болзошгүй байна. Төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдэл хасах руу орчихлоо. Төрийн сан хэвийн үедээ сард 300 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийдэг. Гэтэл өнөөдөр Төрийн сангийн гүйлгээ хийх боломжит хэмжээ нь 150 тэрбум төгрөгөөс ч бага байна. Тэгэхээр байдал тодорхой биз дээ.

-Одоо тэгээд төсвөө яаж аврах вэ?

Төсөвтөө тодотгол хийж, хэмнэлт, хязгаарлалтын хатуу бодлогод шилжихээс өөр арга байхгүй. Улстөржиж эхлүүлээд дутуу орхичихсон барилгуудаа зогсоохоос өөр арга байхгүй. Зардлаа бууруулах нийгмийн халамжаа зорилтот бүлэгт төвлөрүүлж, сахилга хяналтаа сайжруулах шаардлага тулгарч байна.

-Жишээ нь ямар зардлуудыг бууруулах юм...

Төрийн албаны орон тоо, зардлаа бууруулахаас эхлээд зөндөө л боломж байна шүү дээ.

-Бүх нам хамтраад засаг барьчихсан, албан тушаалын төлөө оочер дугаар пиг байгаа үед хэцүү л байх даа...

Эерэг гэхээсээ олон сөрөг дагавартай. Гэхдээ ингэхээс өөр арга зам бидэнд үлдсэнгүй.

-Татварын реформ хийхийг хүлээж, татвар төлөлт багассан. Үүнээс үүдэлтэй төсвийн орлого тасалдаж байна гэх юм. Үнэн үү?

Татварын өршөөлийн хууль гарах юм гэдэг цуу яриа ийм нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн шүү. Нөгөө талаар Засгийн газар татварын аливаа хяналт, шалгалтаа зогсоо гэсэн нь байцаагчид хуулийн дагуу төлөх татвараа хөөцөлдөхгүй, хөөцөлдөөд ч үр дүнгүй байдлыг бий болгосон нь төсвийн орлого тасалдалтад нөлөөлсөн байх үндэстэй.

-Одоо татварын шинэчлэлийг яаж хийх ёстой юм. Энэ чиглэлээр өргөн барьсан хуулийн төслүүд ямар шатандаа яваа вэ?

Миний өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлээгүй байж л байна. УИХ хэлэлцэхгүй байна. Уг нь хэлэлцсэн бол эдийн засагт тус нэмэр болох л байсан. Харин одоо ийм хүнд нөхцөлд татварын шинэчлэл гэдэг нь элдэв хөнгөлөлт, чөлөөлөлт өгнө гэхээсээ татварыг жигд шударгаар төлдөг байх, татвараас зайлсхийх боломжийг хаах, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлд л яригдах болно шүү дээ. Зайлшгүй үед татварыг нэмэгдүүлэх асуудал ч яригдахаас өөр гарцгүй болох нь ч бий.

-Тэгвэл нийслэлийн татварыг яагаад дэмжээгүй юм бэ?

Тэр бол өөр агуулгатай татвар байсан. Одоо манайд үйлчилж байгаа татварын системтэй нийцэхгүй байгаа тал бий. Хотын татвар байх нь зүйтэй. Гэхдээ хэлбэрээ зөв олж, оновчтой шийдвэрлэх учиртай.

-Гэхдээ амьдралаа яая гэж байгаа хүмүүс нэмж татвар төлөх болов уу. Хямралын үед тохирохгүй арга биш үү?

Үйлдвэрлэл эрхлэхийг нь дэмжээд татвараа төлөхийг шаардахаас өөр яах юм. Тулсан үед орлогоо нэмэгдүүлж чадахгүй бол хэрэглээгээ багасгаж зохицуулдаг олон арга бий. Дээр хэлсэн хөрөнгө оруулалт, удирдлагын зардлыг танаад болохгүй бол халамжаа багасгахад хүрдэг. Цалин, тэтгэвэр нэмэхээс татгалзах болдог.

-Төсвийн тасалдлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх боломж байхгүй юм уу?

Олон хуулийг эргэж харах хэрэгтэй болно доо. Зардал өссөн, орон тоо нэмэгдээд байгаа асуудлууд аяндаа гараад ирсэн юм биш. Өнгөрсөн хугацаанд баталсан хуулиудыг дагаж гарч байгаа үр дагавар юм. Тиймээс энэ бүхнийг эргэж харах шаардлага үүснэ.

-Сая Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх төслийг УИХ дэмжээгүй. Мөрийн хөтөлбөргүй Засгийн газартай яваад байна уу?

Угаасаа энэ Засгийн газар чинь мөрийн хөтөлбөргүй шүү дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаар 2012- 2016 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт зогссон гэж үзэж болно. Мэдээж дараагийн шинэ Засгийн газар нь өмнө Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн утгаар нь өвлөж аваад хэрэгжүүлэхгүй нь тодорхой.

Тэгж хэрэгжүүлэх байсан юм бол Засгийн газрыг солих шаардлага байхгүй шүү дээ. Шийдлийн Засгийн газар өөрийн гэсэн хөтөлбөрөө гаргаж УИХ-аар батлуулах ёстой байсан ч.батлуулаагүй. 1990 оноос хойш мөрийн хөтөлбөргүй яваа долоо дахь Засгийн газар нь энэ. Ийм л гажуудал манайд бий болсныг өөрчлөх хэрэгтэй байна.

-Танай намын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг судалж байна гээд мэдэгдээд эхэллээ. Та санал нэг байгаа юу. Таны намынхан энэ асуудлыг өргөн барих юм уу?

Одоохондоо хувь гишүүний байр суурь гэж үзэж байна. Намын бодлогын түвшинд яригдаагүй асуудал байна.