Шадар сайд “Ёстой эр хүн юм даа”
2011.09.29

Шадар сайд “Ёстой эр хүн юм даа”

Саяхан Дундговь аймагт МАН- ын «Ард түмнээ сонсъё» аяны хаалтын ажиллагаа болсон. Аяныг ахалж явсан МАН-ын нарийн бичгийн дарга, Шадар сайд М.Энхболд намынхаа ажлыг амжуулахын зэрэгцээ төр,нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Наранцацралт агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн нь олон хүнийг гайхахад хүргэжээ. Учир нь тус аймгийн төвд сүндэрлэсэн нутгийн хүүгийн гэрэлт хөшөөг зоригсод цөөнгүй байдаг ч Шадар сайдыг ийнхүү хүндэтгэл үзүүлэхийг харсан нут-гийн иргэд өөр хоорондоо шивэр авир хийж нүнжигтэй хэмээн үнэлсэн гэнэ. Мөр зэрэгцэн явсан журмын нөхөд нь ч огт зүглэдэггүй хөшөөг улстөрийн тавцанд нэгэн цагийн өрсөлдөгч байсан төрийн лидерүүдийн нэг хэрэг болгон зорьсон нь аргагүй л төрийн хүний ноён нуруутай, намчирхдаггүй, хүн чанартай  «Естой эр хүн юм даа» гэж мандалговьчууд Шадар сайдыг үнэлсэн гэнэ шүү.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.