11 мянган аж ахуйн нэгж эдийн засгийн өршөөлд хамрагдана
УИХ дахь Ардчилсан намын бүлэг
2015.05.11

11 мянган аж ахуйн нэгж эдийн засгийн өршөөлд хамрагдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг бүлгийн хурлаараа хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эрүүгийн болон шалган шийдвэрлэх тухай, Цагдаагийн албаны тухай хууль, Татварын багц хуулиудын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Мөн УИХ-аар хэлэлцэх шатандаа байгаа 44 хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх хэрэгтэй гэж санал нэгдсэн байна.Нийслэлийн албан татварын тухай хуулийг байнгын хороодод буцаажээ. Бусад улс орнуудад татвар, албан татвар байх хэрэгтэй гэж үзсэн бөгөөд иргэдэд энэ талаар мэдээлэл, сурталчилгаа хийх шаардлагатай хэмээн эргүүлэн татсан байна.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлд далд орлогыг бүртгүүлснээр энэ тогтолцоог ил тод болгох юм. Харин Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөлд цагдаа, шүүхийн шатанд байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудлыг тэглэж, үүнээс цааш шударгаар татвараа төлөн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ. Татварын асуудлаар 11 мянга гаруй ААН шалгагдаж байна хэмээн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллээ.