Эдийн засгийн өршөөлийн хуулийг нэн даруй батлах хэрэгтэй
УИХ-ын чуулганы тав дах өдрийн хуралдаан
2015.05.09

Эдийн засгийн өршөөлийн хуулийг нэн даруй батлах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын өргөн барьсан Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нар танилцууллаа.

Хууль санаачлагчаас нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлд олон улсын стандартыг мөрдүүлэх, эдийн засгийн өсөлт, төсвийн орлогыг хангахад нягтлан бодох бүртгэлийн үүргийг нэмэгдүүлэх, санхүүгийн тайланг тайлагнах үед бизнес эрхлэгчдэд учирч буй хүндрэлийг бууруулах, аудитын байгууллага, аудиторт тавих шаардлагыг өндөржүүлэх, аудитын үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжиж, тэдгээрийн үйл ажиллагааны чанарт хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын гишүүн Д.Батцогт

УИХ-ын гишүүн М.Гарамгайбаатар

Хэлэлцэх үеэр Л.Энх-Амгалан, бизнес явуулахад хамгийн их хүндрэл учруулдаг асуудлын нэг бол нягтлан бодох бүртгэлийн асуудал байдаг. Жижиг аж ахуйн нэгж дээр улирал тутам тайлан гаргаж аудит хийхэд хамгийн их зардал гардаг талаар дурдаж, хууль батлагдсанаар ямар хөнгөлөлт бий болохыг тодруулсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хариултдаа, өмнө нь бүгд ижил стандартаар аудит хийж нягтлан бодохын тайлан гаргадаг байсан.

Жижиг компаниудын хувьд хялбарчилсан байдлаар тайлан гаргадаг болох зарчим руу шилжиж байгаа. Ингэхдээ жилд хоёроос доошгүй удаа электроноор хяналт тавих боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл жижиг компаниудад тулгардаг хүнд суртал багасах дэвшил гарч байгаа гэсэн тайлбарыг өгөв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан асуултдаа, компаниуд ихэнхдээ хоёр баланс хөтөлж явдаг. Хууль батлагдсанаар хоёр баланс хөтөлж байгаа компанийг илрүүлэхгүй бол тухайн аудиторт ямар хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндсөн.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

Гишүүд асуулт асууж дууссаны дараа хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн А.Бакей үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьнаас үг хэлэх гишүүд байсангүй.

Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 75 хувийн саналаар дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын гишүүн А.Бакей