2010.12.29

2010 оны шилдэг, шударга улс төрчид тодорлоо

Төр засаг, олон нийтийг итгэлцлийн зам гүүр холбож эхэлж байгаа он цагуудын жамаар бид амьдарч байна. Онлайн сүлжээний судалгаагаар улс төрчдийн үйл хэрэг, имижийг тодорхойлдог ардчилсан ёс жаягт бид суралцаж байна. Улс төрчдийн зам мөрийг шударга үнэний төлөөх тэмцэл, үйл хэрэг, үзэл бодол гэж бид ойлгодог.Манай улс төрчдийн амьдрал дардан шулуун байдаггүй. Зам харгуй нь адармаатай байх тусмаа үнэ цэнэтэй, сургамжтай байдгийг та бид нар сайн мэднэ. Ард түмэн, сонгогч олны холч ухаан, үнэнийг олж, учрыг тунгаадгийг мэдэрсэн 60 мянга гаруй иргэд дотоод, гадаадаас энэ удаагийн онлайн сайтуудын судалгаанд идэвхтэй оролцсон билээ.

Өнөө цагийн Монголын нийгмийн шудрага улс төрчдийг тодруулж,Монголын улс төрд үнэнч шударгаар зүтгэж, сайн сайханөнөөдрийг бүтээлцэж, ирээдүйд хөтлөх зам мөр гаргалцах улс төрчдийн ариун үүргээ чин шударгаар биелүүлэхийг Монголын ард түмэн "Шилдэг, шударга улс төрч"-иддөө илгээснийг эрхэм та бүхэн хүлээж авна уу.

 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та

Ард түмнийхээ болон улс орныхоо цаашдын сайн сайхны төлөө Монгол улсыг төлөөлөн олон улсын хурлын индрээс үг хэлж, улс орноо дэлхий нийтэд таниулж, Иргэний танхимыг нээж ард түмнээ ил тод, нээлттэй сонсдог болсон. Шүүхийн шинэчлэлийн хөтөлбөрийг гаргасан. Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалыг гаргаж, анх удаа архи хэрэглэдэггүй нийгэм болохыг уриалсан. Цаазаар авах ялыг эсэргvvцсэн анхны ерєнхийлєгч болж ард түмнийхээ төлөө олон олон сайн үйлсийг хийсний төлөө таныг 2010 оны "Шилдэг, шударга улс төрч"-ийн "1-рт" олон нийт шалгаруулжээ.

 

МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд та

Ард түмнийхээ болон улс орныхоо цаашдын сайн сайхны төлөө МАХН-ыг шинэчилж Ардын нам болгон, энэ шинэчлэлээрээ нийгмээ шинэчлэлд уриалсан, Тємєр замын 60 жилийн настай гэрээнд салхи оруулж шинэчилсэн алхам хийсэн, Их єрийг тэглэсэн, Европын стандартыг Монголд нутагшуулахаар зориглон ажилсан, Монгол улсыг олон улсын хөрөнгийн зах зээлд гарах гарцыг нээсэн, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа, хүн амаа тоолж, Бизнесийн орчинг шинэчилж, Оюу толгой, Таван толгойг хөдөлгөж чадсан гэдгээрээ ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээж 2010 оны "Шилдэг, шударга улс төрч"-ийн "2-рт" олон нийт шалгаруулжээ.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С. Баяр та

Ард түмнийхээ болон улс орныхоо цаашдын сайн сайхны төлөө ажиллаж, Засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа Оюу толгойн төсөл зэрэг олон ажлыг эхлүүлснээс гадна МАXН-ын даргаар ажиллах хугацаандаа сонгуульд намаа ялуулсан, Атрын аянг амжилттай эхлүүлж, үр шимийг нь ард түмэн хүртсэн, Хилийн чанадад байгаа Монголчууддаа анх удаа илгээлт явуулж, эх орондоо ирж, ажиллаж амьдрахыг уриалж, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн тул таныг "Шилдэг, шударга улс төрч"-ийн "3-рт" олон нийт шалгаруулжээ.

 

УИХ, ЗГ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг та

Ард түмнийхээ болон улс орныхоо цаашдын сайн сайхны төлөө ажиллаж, Хамтарсан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Улс орны хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, тэдний амьдрах орчныг сайжруулах болон өөрийн эрхлэх асуудлын хүрээ, бусад томоохон шийдвэрүүдийг гаргах тал дээр амжилттай ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилтуудаа хэрэгжүүлж чаджээ.Мөн 9205 ажлын байр бий болж, 840 жижиг дунд үйлдвэр байгуулж, өндөр мэргэжилтэй ажилтнууд бэлтгэгдэж эхэлсэн. Оюуны өмчийн Үндэсний стратегийг баталсан, Чөлөөт бүсийн чиглэлээр Бодлого чиглэлийг боловсронгуй болгосон, Иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулсан, Европын стандартад шилжих ажлыг зохион байгуулж, Хэрэглэгчийн эрх ашиг, шударга өрсөлдөөнийг дээдлэн ажилласан, Ардчилал-20 арга хэмжээг бүтэн жилийн турш амжилттай зохион байгуулж, Ардчиллыг төрийн түвшинд хүлээн зөвшөөрүүлж чадсан төдийгүй Ардчилсан намд эв нэгдэл, төлөвшлийг авчирсан таныг "Шилдэг, шударга улс төрч"-ийн "4-рт" олон нийт шалгаруулжээ.

 

УИХ, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд С. Баярцогт та

Ард түмнийхээ болон улс орныхоо цаашдын сайн сайхны төлөө ажиллаж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулсан, ОУВС-гийн Стэнд-бай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууссан, Их өрийг бүр мөсөн барагдуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан, Төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан, Монгол Улсын чансааг тодорхойлдог үзүүлэлтийг дээшлүүлсэн, Хөгжлийн банкийг байгуулах, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг батлуулсан, "Монгол Улсын цахим худалдан авах тогтолцоо" төслийг эхлүүлж ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн таныг 2010 оны "Шилдэг, шударга улс төрч"-ийн "5-рт" олон нийт шалгаруулжээ.

 

УИХ, ЗГ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд та

Ард түмнийхээ болон улс орныхоо цаашдын сайн сайхны төлөө ажиллаж, "Бизнесийн орчны шинэтгэлийн жил"-ийн хvрээнд 101 зөвшөөрлийг хүчингүй болгуулж, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Зуд турхан болон байгалийн гамшиг, шvлхий зэрэг онц хэцүү хүнд vед сайн ажиллаж, хариуцлагатай шийдвэрvvдийг оновчтой гаргаж байсан, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт болсон. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчилж УИХ-д оруулсан нь нийслэлийг санхүү, эдийн засгийн хувьд бие даасан боломжийг нэмэгдүүлэхээр тусгаж УИХ-аар хэлэлцүүлж байгаа тул таныг 2010 оны "Шилдэг, шударга улс төрч"-ийн "6-рт" олон нийт шалгаруулжээ.

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хvрэлсvх та

Ард түмнийхээ болон улс орныхоо цаашдын сайн сайхны төлөө ажиллаж, Хувьсгалаас эхтэй манай улсын хамгийн ууган нам МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллан олон жилийн турш яригдсан намын шинэчлэлийг гардан эхлүүлж "Монгол Ардын нам" хэмээх уугуул нэрээ сэргээж авах Их үйлсэд оруулсан хувь нэмрийг ард түмэн үнэлж 2010 оны "Шилдэг, шударга улс төрч"-ийн "7-рт" олон нийт шалгаруулжээ.

 

УИХ-ын гишүүн, УИХ дах АН-ын бүлгийн дарга Ч. Сайханбилэг та

Монголын хойч ирээдүйн хүүхэд залуусын төлөө бие сэтгэлээ зориулан парламент дахь АН-ын бүлгийн санал санаачлагын талаар идэвхтэй ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлт, УИХ-ын Дэгийн тухай болон Сонгуулийн тухай хууль, Төмөр замын тухай төрөөс баримтлах бодлого, Их бүтээн байгуулалт, Оюу толгой, Таван толгой зэрэг ажлыг эхлүүлж, ард түмнийхээ төлөө хийсэн бүхнийг хүндэтгэж 2010 оны "Шилдэг, шударга улс төрч"-ийн "8-рт" олон нийт шалгаруулжээ.

 

УИХ-ын гишүүн, З.Энхболд та

Монгол Улсынхаа төлөө, Ардчилсан намын цаашдын ирээдүйн төлөө их бүтээн байгуулалт, ажлыг эхлүүлэхэд ард түмний дуу хоолой болж, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Таван толгой зэрэг олон том төслүүдийг эхлүүлэхэд хичээнгүйлэн ажилладагаараа олны талархалыг хүртсэн таныг 2010 оны "Шилдэг, шударга улс төрч"-ийн "9-рт" олон нийт шалгаруулжээ.

 

УИХ-ын гишүүн Д. Оюунхорол та

Ард түмнийхээ болон улс орныхоо цаашдын сайн сайхны төлөө ажиллаж, "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай" хууль санаачлан боловсруулж, УИХ-аар батлагдсан. Мэргэжлийн боловсролын тухай хууль, бүсийн нэмэгдэл, Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай" хуулийн төсөл,"Мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай" УИХ-ын төсөл боловсруулан УИХ-д өргөн барьж, "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн шинэчилсэн найруулга дээр ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, УИХ-аар батлуулсан. "Жендэрийн эрх тэгш байдлын тухай", "Сонгуулийн тухай", "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай", "Хөрөнгө орлогын мэдүүлэгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай", "Нийгмийн халамжийн тухай", "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай", "Гэр бүлийн тухай" хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө ажиллаж нэр цэвэр, шударга улс төрч эмэгтэйгээр тодорсон тул 2010 оны "Шилдэг, шударга улс төрч"-ийн "10-рт" олон нийт шалгаруулжээ.

 

УИХ-ын гишүүн Лу. Гантөмөр та

Ард түмнийхээ болон улс орныхоо цаашдын сайн сайхны төлөө олон арван санал, санаачлага хуулийн төсөл боловсруулан төрийн түшээгийн эрхэм үүргээ үнэнч шударгаар биелүүлж, татвар төлөгчдийн мөнгийг хамгийн их хэмнэхийг уриалсан, зэс хайлуулах боловсруулах vйлдвэр байгуулах саналыг гаргасан, Гэр хорооллын оршин суугчдын өвлийн цагийн цахилгааны төлбөрийг тэглэх санаачилга гаргаж, уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. АН–ын "Нэг Ардчилал" клубыг байгуулан намын эв нэгдлийн төлөө, залуусаа дэмжье, иргэнд суурилсан хөгжлийн яриа зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн тул 2010 оны "Шилдэг, шударга улс төрч"-ийн "10-рт" олон нийт шалгаруулжээ.

Зохион байгуулагчид:

-Монголын сайтуудын холбоо ТББ

-Өөрсдийнхөө төлөө өөрсдөө ТББ

-ХМОНХ Тандалт судалгааны төв

-Стар медиа групп

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.