Д.Зоригт сайдыг огцруулах бичиг өргөн барив
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах бичгийг УИХ-ын гурван гишүүн УИХ-ын даргад өчигдөр үдээс хойш өргөн барилаа. Эрхэм гишүүн Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нар уг бичгийг өргөн барьсан юм.
Оюутолгой зэрэг стратегийн чухал ордуудын ашиглалтын гэрээг хариуцлагагүй хийсэн болон УИХ-ын гишүүдийн санал, байр суурийг үл тоодог, гишүүдийн асуултад хайнга байдлаар хариулдаг гэх зэрэг шалтгаанаар Д.Зоригт сайдыг огцруулах шаардлага тавина хэмээж байсан Ц.Батбаяр гишүүн ийнхүү хэлсэндээ хүрч байна. Ц.Батбаяр гишүүний Оюутолгойтой холбоотой асуудлаар тавьсан асуултыг үл тоосон гэдгээр Д.Зоригт сайдад ёс зүйн хариуцлага тооцохыг УИХ-ын дарга өмнө нь Ерөнхий сайдад анхааруулж албан бичиг илгээж байсан билээ.