УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.04.25
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийллээ
Тв5 телевизийн ярилцлагын цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.
Тантай би оюутолгойн сэдвийн дагуу ярилцах болно. Оюутолгойн төслийн бүтээн байгуулалтын ажлыг таныг гацаалаа гэсэн мэдээллүүд сонин, сайтуудаар цацагдаад байна л даа энэ талаар бас та өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ үү Ямар учиртай мэдээллүүд цацагдаад байгаа юм бол ?
Оюутолгойн гэрээ 2009 онд зурагдсан одоо хэрэгжиж байгаа. Оюутолгойн бүтээн байгуулалт маань нэг сая тонн зэсийн баяжмалыг гаргасан баяраа хийсэн шүү дээ. Өнгөрсөн жил сүүлийн жилийн мэдээгээр 184,000 тонн зэстэй тэнцэх хэмжээний баяжмалыг урагшаа гаргаж зарсан байгаа.