Өнөөдөр Таван толгой буюу уул уурхайн асуудлыг ярьж байгаа нь харамсалтай
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.04.24

Өнөөдөр Таван толгой буюу уул уурхайн асуудлыг ярьж байгаа нь харамсалтай

Таван толгойг тойрсон асуудлаар  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дараах тодруулгыг авлаа.

-Таван толгойн гэрээг УИХ- аар хэлэлцэнэ гэснээс хойш ажилд ямар ч ахиц гарсангүй. Сая тогтоолын төслийг өргөн барих товыг тогтоосонгүй. Энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Өнөөдөр Таван толгойг ярьж байгаа нь ач холбогдолгүй. Шийдэх нь бас л таатай зүйл биш. Зөв цагт нь шийдэж чадаагүй учраас үр дүн нь тийм ч сайн гарахгүй, алдагдалтай. Энэ нь бүхий л уул уурхайн салбарын асуудал. Ид үед нь олборлуулахгүй гэсээр байгаад баахан хязгаарлалтуудыг хийсэн. Дотоод үл ойлголцол хүчтэй, нөгөө талаасаа гадаад дэлхий нийтийн хөдөлгөөнд зөв прогноз хийж чадахгүй байна. Түүнийг угтуулсан буюу дагасан шийдвэр гаргаж чадахгүй дандаа хоцорч хийгээд байгаа болохоор бид дэлхийд үнэ унахад нь сөрж дайраад, өссөн үед нь унагана гэсэн асуудал үүсгээд харамсалтай л байна.

-Тэгэхээр та Таван толгойг ашиглах шаардлагагүй гэж үзэж байгаа юм уу?

Хоёр муугийн нэг муу буюу явахаас өөр яах билээ. Хэдэн хүн ч гэсэн ажилтай болоосой. Таван толгойгоос бид их хөрөнгө олох, орлого олох боломж алдагдсан. Гэхдээ таатай үе иртэл явж байгаасай билээ л гэж хүсч байна.

-Тэгвэл хөдөлгөж чадах нь уу?

Яах гэж Засгийн газар хамтарч байгуулсан билээ. Одоо л ашиглана. Хоёрдугаарт шалгана даа.