Улсын Их Хурал
2015.04.20

Тавантолгойн асуудлаар хаалттай хуралдав

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хаалттай хуралдлаа. Хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газар дахь нүүрс олборлолт, борлуулалтын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөсөн билээ.

Гишүүд Тавантолгойн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авч, асууж тодруулах хуралдаан хаалттай горимоор явагдлаа

Дэлхийд коксжих нүүрсний нөөцөөр тэргүүлэх Тавантолгойн бүлэг орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Улаан нуурын хөндийд буй. Энэхүү стратегийн орд нь 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүний 1.4 тэрбум нь коксжих нүүрс бол 4.6 тэрбум нь эрчим хүчний нүүрс. Тус ордыг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшиж байна

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?