МАН-ын бүлэг
2015.04.20
МАН-ын бүлэг Тавантолгойн асуудлыг хэлэлцэнэ
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Засгийн газраас ээлжит бус, хаалттай хуралдаан зарлаж Оюутолгой, Тавантолгойн гэрээний төслийн талаар хэлэлцсэн гэх мэдээлэл бий.
Хаалттай хуралдсан тус хурлаар Рио тинто компанитай эвлэрлийн гэрээ байгуулж, харин Тавантолгойн гэрээний төслийг УИХ дахь намын бүлгүүдэд хэлэлцүүлж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдэврлэхээр тогтсон байдаг. Тэгвэл өнөөдөр хуралдах МАН-ын бүлгийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Тавантолгойн гэрээний төсөл оржээ.