Хөгжлийн төлөө төр, хувийн хэвшил ХАМТАРНА
“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2015” чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөж байна.
Чуулганы хүрээнд Улаанбаатар хотын засаг захирагааны байгууллагуудыг төлөөлж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, баялаг бүтээгч, татвар төлөгч иргэд, түүнийг төлөөлж Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од “Хөгжлийн төлөө түншлэлийн тунхаг”-т гарын үсэг зурах ёслол боллоо.
“Хөгжлийн төлөө тунхаг”-т гарын үсэг зурж буй гол зорилго нь: Төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Улаанбаатар хотыг бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүхий эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл нь бүрдсэн, байгальд ээлтэй, бүс нутгийн бизнес, санхүү, аялал, жуулчлалын төв Ухаалаг, Найрсаг, Авлигагүй хот болгон хөгжүүлэх явдал хэмээн тодорхойлжээ.
Төр хувийн хэвшлийнхэн хамтарч Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хувийн хэвшлийн санал санаачлагыг тусгаж, үйл ажиллагааг нь хөхиүлэн дэмжих, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг дээдлэн хамгаалсан бүс нутаг болгох, хөрөнгө оруулалт, худалдан авалттай холбоотой ил тод, нээлттэй, авлигагүй орчинг бүрдүүлэх зэрэг олон чиглэлд хамтран ажиллах ажээ.
Улаанбаатар хөрөнгө оруулалт 2015 чуулганы салбар хуралдаанууд 14:00 цагаас Bly Sky тауэрт үргэлжилнэ.