Хотын хөгжилд иргэн таны санал өдөрлөг үргэлжилж байна
Хот
2015.04.06

Хотын хөгжилд иргэн таны санал өдөрлөг үргэлжилж байна

Нийслэлийн МАН-ын хорооны 90 жилийн ойн өдрүүд Тусгаар тогтнолын гадаа талбайд үргэлжилж байна.

Их хотын бүтээн байгуулалтын түүхийг бичилцэж ирсэн нийслэлийн МАН-ын хорооны ойн өдөр энэ сарын 27-нд тохиож байгаа юм. Тиймээс түүхэн ойгоо иргэдтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлэх, тэдний саналыг сонсож, цаашдын бүтээн байгуулалтандаа тусгах 26 хоногийн аяныг өрнүүлээд байгаа юм. Төрөлх хотынхоо төлөө санаа зовнин яваа иргэн Та зав гарган заавал ирж саналаа нэмэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Таны саналыг 26 хоногийн туршид хотын иргэний эрүүл, аюулгүй амьдрах орчин, агаарын бохирдол, шинээр батлагдсан хууль, замын түгжрэл, хогны уут, бусад гэсэн чиглэлээр Тусгаар тогтнолын ордны гадаа талбайд хүлээн авч байна.

Энд ирснээр Та хотынхоо хөгжилд саналаа нэмэрлэхээс гадна “Голден жем" клубын мэргэжлийн багш нараар иог болон фитнесийн дасгал хөдөлгөөн заалгаж, урлагийн тоглолт сонирхон, спортын тоглоом тоглож болно.Өнөөдрийн өдөрлөгт иргэдтэйгээ хамт нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Хүнс, хөдөө аж ахуйн Дэд сайд Б.Батзориг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Мөн хэлж ирдэггүй, хийсч ирдэг байгалийн гамшиг, аваар ослын үед эрдэнэт хүний амь насыг аврах эцсийн найдвар болсон Цусны төвд нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй намын гишүүн 100 гаруй залуусын хамт цусаа өглөө.

Удахгүй болох Нийслэлийн МАН-ын хорооны 90 жилийн ой угтсан 26 хоногийн аяны хүрээнд Тусгаар тогтнолын ордонд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулсан юм. Өдөрлөгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийсэн байна. Цусны төвийн явуулын багийнхан хүний амь аврах үйлсэд чин сэтгэлээсээ оролцсон залуучуудад талархлаа илэр- хийлж, зөвлөмж өгөв.Цусаа хандивлах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг нь ташаа ойлголт. Тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага гэж шинжлэх ухаан нотолсон.

Нэг удаа 350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг байна. Хүний биед агуулагдах таван литр цуснаас нэг удаа 350-400 грамм цус авах нь өчүүхэн бага хэмжээ бөгөөд цусаа өгснөөс хойш эрэгтэйчүүд хоёр, эмэгтэйчүүд гурван сарын дараа дахин цусаа хандивлахыг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг юм байна. Түүнчлэн тогтмол цусаа өгдөг донорууд хэзээ ч цус багадалтаар өвчилдөггүй, харин ч цус алдалтыг тэсвэрлэх чадваотай болдог гэнэ.