Үндэсний цэцэрлэгт хүрээлэн сансрын нисгэгчийн төгөлтэй болно
Сансрын нисгэгчийн төгөл байгуулж хамтран ажиллахаар боллоо.
2015.04.02

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн сансрын нисгэгчийн төгөлтэй болно

Монгол Францын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Бэхбат болон тус нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн Ж.Соёлмаа нар Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зочилж хамтран ажиллахаар боллоо.

Эйфлийн цамхагийн жижгэрүүлсэн хувилбарыг бүтээж байрлуулах юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Франц маягийн төгөл байгуулж Эйфлийн цамхагийн жижгэрүүлсэн хувилбарыг бүтээж байрлуулах юм.

Мөн Монгол улсын хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа болон шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн төлөөлөгчид үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сансрын нисгэгчийн төгөл байгуулж хамтран ажиллахаар боллоо.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Олон улсын дунд сургуультай хамтран ажилладаг билээ. Тус сургууль "Усны төлөө" хандивын гүйлтээ зохион байгуулж цуглуулсан хандиваа цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтанд хандивлалаа. 

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтанд хандивлалаа.