Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2015.03.28
Монгол улс жуулчдыг хүлээн авахад бэлэн үү
Монгол улс ITB Berlin үзэсгэлэнд түнш орноор оролцож эх орноо дэлхийд сурталчилсан.
Энэ ч үүднээс 2015 онд Манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгааг тус салбарынхан хэлж байна. Харин Монгол улс олон тооны гадны жуулчдыг хүлээн авахад бэлэн үү ?
Үзэгч та өөрийгөө манай улсад анх удаа зочилж байгаа жуулчнаар нисэх онгоцны буудалд бууж байгаагаар төсөөлөн бодоод үзээрэй.
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Найрсаг бус байвал Жуулчид бол дороо үргэдэг. Жуулчид гэдэг бол зүгээр нэг аргаа барсан амьдралаа хайсан улс бол биш шүү дээ тодорхой хэмжээний чинээлэг, боломжтой иргэд юм. Тэдний шаардлага бол өндөр байдаг.