“АСФАЛЬТЫН ЕРТӨНЦ 2015” үзэсгэлэнд оролцжээ
Монголын авто замчдын холбоо
2015.03.26

“АСФАЛЬТЫН ЕРТӨНЦ 2015” үзэсгэлэнд оролцжээ

“АСФАЛЬТЫН ЕРТӨНЦ 2015” Үзэсгэлэн, конференц 2015 оны 3 дугаар сарын 15-23-ны өдрүүдэд АНУ-ын Марүланд мужийн Балтимор хотод зохион байгуулагдлаа.  

300 гаруй компани, пүүсүүд үзэсгэлэнд шинэ бүтээгдхүүнээ танилцуулан “Замын хучилт” сэдэвт сургалт, семинар боллоо.

Монголын авто замчдын холбоо нь гадаад үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Дэлхийн Авто Замын Холбоо, Ази Австралын Инженерүүдийн Нийгэмлэг болон Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбооны  албан ёсны гишүүн байгууллага бөгөөд эдгээр байгууллагуудаас зохион байгуулж байгаа олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцон авто замын салбарын байгууллагуудаас төлөөлөгчид оролцуулах ажлыг зохион байгуулдаг.

Энэ удаа тус хуралд оролцохоор Монголын Авто Замчдын Холбооноос групп явлаа.  Үүнд:

  1. Зам тээврийн яамны Бүс нутгийг хөгжүүлэх төслийн зохицуулагч Г.Цогбадрах
  2. “Сэлэнгэ” АЗЗА ТӨХК- ий гүйцэтгэх захирал Я.Булгантамир
  3. “Баянчандмань” АЗЗА ТӨХК- ий гүйцэтгэх захирал Ц.Цогтбаатар
  4. “Баянчандмань” АЗЗА ТӨХК- ий ерөнхий инженер Г.Төмөрбаатар
  5. МАЗХ-ны сургалтын менежер Д.Энхтуяа

нар оролцоод ирлээ. Үзэсгэлэн, конференцоос гадна АНУ-ын олон хотуудаар аялалаа.