Д.Оюунхорол, Галошфай Михайлыг хүлээн авч уулзлаа
БОНХАЖ-ын сайд, Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Оюунхорол Бүгд найрамдах Унгар улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Галошфай Михайлыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол, Унгар хоёр улсын Засгийн газар хоорондын ээлжит уулзалтыг Монголд зохион байгуулах, ирэх сарын 14-15-ны өдрүүдэд Унгарын Ерөнхийлөгчийн манай улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд яригдах сэдвүүдийн талаар санал солилцов.
Өнгөрсөн жил Унгарын нийслэл Будапешт хотноо болсон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалтаар дараагийн уулзалтыг 2015 онд Монгол Улсад зохион байгуулахаар товлосон байна.Ноён Галошфай Михайл энэхүү уулзалтыг ирэх аравдугаар сард зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн ирэх сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар тус улсын ерөнхийлөгч манай улсад албан ёсны айлчлал хийх юм.
Айлчлалын үеэр байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой Монголын төрөөс баримталж байгаа бодлого, усны салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, мөн нийслэлд хэрэгжүүлж байгаа усны хөтөлбөр зэрэг гурван сэдвийн хүрээнд ярилцахаар төлөвлөж буйгаа ноён Галошфай Михайл хэллээ. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ноён Галошфай Михайлын хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийллээ. Мөн “Унгар улсын манай улсад үзүүлсэн дэмжлэг туслалцаа үнэлж баршгүй их. Ялангуяа усны аж ахуйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр дэмжлэгийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлдэг.
Хоёр улсын усны салбарын яам, эрдэм шинжилгээний газрууд олон жил хамтран ажиллаж ирсэн. Тэр дундаа Унгарын усны салбарын эрдэмтэн судлаачид Монгол орны усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах, ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, үнэтэй туслалцаа үзүүлж байсан түүхтэй. Унгарын усны мэргэжилтнүүд хайгуул судалгааны асар туршлагатайгаас гадна манай орны усны нөөцийг ихээхэн судалсан байдаг. Тиймээс Монголын усны нөөцийн мастер төлөвлөгөөг боловсруулах, гүний усны нөөцийг тогтоох, гадаргын усыг өргөн ашиглах боломжийг судлах, усны салбарын эрдэмтэн судлаачид Монгол орны усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, үнэтэй туслалцаа үзүүлж байсан түүхтэй. Унгарын усны мэргэжилтнүүд хайгул судалгааны асар туршлагатайгаас гадна манай орны усны нөөцийг ихээхэн судалсан байдаг.
Тиймээс Монголын усны нөөцийн мастер төлөвлөгөөг боловсруулах, гүнийн усны нөөцийг тогтоох, гадаргын усыг өргөн ашиглах боломжийг судлах, усны салбарын эрдэмтэн судлаачдын төвшинд харилцан туршлага судлах, энэ чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, урт, богино, дунд хугацааны сургалт явуулах гэх мэт асуудлаар хамтарч ажиллах сонирхолтой байна” гэлээ. Унгар улс мөн ойн хортон шавьжтай тэмцэх чиглэлд арвин их туршлагатай орон. Тиймээс энэ салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо ч илэрхийллээ.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, БНУУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Галошфай Михайл нар мөн “Хэрлэн голын сав газрын усны менежментийн төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн асуудлаар санал солилцлоо гэж БОНХАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.