Хоккайдо мужтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
Санамж бичигт гарын үсэг зурлаа
2015.03.18

Хоккайдо мужтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

Хүнс, хөдөө аж ахуйн яам Япон улсын Хоккайдо муж хооронд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү “Санамж бичиг”-ийг байгуулсанаар Монгол Улстай цаг агаарын нөхцөл нь төстэй Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, хүйтэн бүст тохирсон технологийг нь судлан туршлага солилцож, тус мужийн хувийн хэвшлийнхэнтэй техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зэрэг өргөн боломж нээгдэж байна.

Монгол Улсын Ерөнхий Сайдын 2013 онд Японд хийсэн айлчлалын үеэр Монгол-Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсанаар Хоккайдо мужтай хамтран ажиллах суурийг нь тавьж чадсан юм.