ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн суурин Төлөөлөгчтэй уулзлаа
Монголын Нутгийн Удирдлагын Холбоо
2015.03.12

ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн суурин Төлөөлөгчтэй уулзлаа

ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн суурин Төлөөлөгч ноён Даннел Шмиюкинг, Төслийн менежер С.Ганзаяа нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Конрад-Аденауэр Сан, МНУХ 2015 онд хамтран хийх ажлын талаар саналаа солилцож хамтран ажиллахаар болов. 

Нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэх, энэ хүрээнд эрх зүйн өөрчлөлт хийх хэрэгцээг анхааран судалж ажиллах энэ сэдвээр илтгэл эссэ бичих уралдаан зарлаж дүгнэх, сургалт хийхээр тохиров. Энэ Сан бол Монгол улсад Нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлэхэд олон жил хамтран  ажиллаж оюуны томоохон хөрөнгө оруулж байгаад талархал илэрхийлэв.

Монголын нутгийн удирдлагын холбооны дэд Тэргүүн Г.Маналжав, ажлын албаны дарга, сэтгүүлийн эрхлэгч П.Янжинлхам ажилтан М.Сайнбилэг нар Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл, сургалт хөтөлбөр хариуцсан зохицуулагч М.Туяа нартай танилцах уулзалт хийлээ. Уг уулзалт хийх саналыг Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгээс тавьсан юм.

Тус нийгэмлэгийн захирал Ц.Батгэрэл нийгэмлэгийн зорилго, 2015 оны ажлаасаа танилцуулж нутгийн удирдлагын хүрээнд олон асуудал шийдвэрлэх ээлжээ хүлээж байгааг ярьж хамтран ажиллах саналаа хэлэв. МНУХ-ны дэд Тэргүүн Г.Маналжав Та бүхэнтэй танилцаж байгаадаа талархалтай байна. Нутгийн удирдлагын салбар түүхэн талаасаа бол олон жилийн түүхтэй ч өдгөө энэ салбарт шийдвэрлэх шаардлагатай олон асуудал ээлж дарааллаа хүлээгээд байж байна.

Шинэ тутам энэ салбарыг биеэ даасан, эрчимтэй, идвэхтэй ажиллуулах нь улс орны хөгжилд ч, иргэдтэй ойртох талаасаа ч ач холбогдолтой юм. Энэ талаар Та бүхэнтэй хамтран ажиллах нь монголчуудын Эв эеэ нэгтгэвэл хүчтэй> гэсэн мэргэн үгийг хэрэгжүүлэхэд чухал төдийгүй олон өнцгөөс нь, тал талаас нь нэгдэж шийдвэрлэхийн төлөө ажиллаж үр дүнг дээшлүүлэхэд хэрэгтэй юм. Харин сөргөлдөх, намчирхаж улс төржих, дотоод нэгдлийг нь сарниулах хэрэггүй шүү гэв.