Үндсэн хуулийг өөрчлөх бэлэн хувилбарууд
Төр өөрт нь тулгарсан хүндрэлтэй асуудлаа, шийдэл ололгүй мухардсан сэдвээ Үндсэн хуультай холбох болсоор удлаа.
Уг нь Үндсэн хуулийн нөөц нь шавхагдаагүй, бололцоо нь дундраагүй гэдэг боловч “эцэг хууль”-ийг өөрчлөх санаачилга үе үеийн парламентаас гарч байсан. Энэ УИХ ч өмнөх замаа тойролгүй яг дайрч гарч байгаа нь Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулснаас харагдана. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэгтэй энэ ажлын хэсэг ч тун эрчимтэй ажиллаж байна. Намрын чуулган завсарлаж, хаврын чуулганыг хүлээсэн энэ өдрүүдэд хуралдаж байгаа нь үүний илрэл болов уу. Ямар боловч Үндсэн хуулийг өөрчлөх “галт тэрэг” аль хэдийнэ хөдөллөө. Харин хүрэх зогсоолдоо очих эсэх нь л урдын адил эргэлзээтэй юм.
Санаачилсан гишүүдээс нь одоогийн УИХ-д дахин сонгогдсон нь Ц.Баярсайхан, Н.Батбаяр, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, С.Эрдэнэ.
Түрүүчийн парламентад Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатарын хувьд Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр нэлээд нухацтай хандаж байсан гишүүдийн нэг.
Тэрээр Үндсэн хуулийг өөрчлөх төсөл боловсруулах 40 хүний бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсгийг ахалж байсан юм. Уг ажлын хэсгээс Үндсэн хуулийг өөрчлөх чиглэлээр хоёр тусдаа хуулийн төсөл УИХ-д өргөн барьсны нэг нь орон нутгийн эрх мэдэлтэй холбоотой байв.2011 оны арванхоёрдугаар сарын 13-нд УИХ-д өргөн барьсан энэ төсөлд нийслэл, аймаг, дүүргийн Засаг даргыг томилохтой холбоотой харилцааг зохицуулах заалт оржээ.
Ингэхдээ Засаг даргыг нийслэлийн болон тухайн дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлж нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, дүүргийн Засаг даргыг хотын дарга, хорооны Засаг даргыг харьяалах дүүргийн Засаг дарга дөрвөн жилээр томилох. Харин аймгийн Засаг даргыг тухайн аймгийн ИТХ-тай Ерөнхий сайд зөвшилцөн томилж, сумын Засаг даргыг тухайн сумын байнгын оршин суугч иргэд нууц санал хураалтаар шууд сонгохоор төсөлд тусгасан байна. Багийн Засаг даргын тухайд бол сумын Засаг дарга нь шууд томилох байдлаар Үндсэн хуульд холбогдох өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байжээ.
Санаачилсан гишүүдээс нь одоогийн УИХ-д дахин сонгогдсон нь Н.Батбаяр, Ө.Энхтувшин, Ч.Сайханбилэг, 3. Энхболд, Д.Ганхуяг, Г.Батхуү, Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Зоригт, А. Тлейхан, Д. Тэрбишдагва, Л.Гантөмөр, Ц.Дашдорж, Ц.Даваасүрэн, С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Г.Баярсайхан
Үндсэн хуулийг өөрчлөх дөрөв дэх төсөл нь дээрхийн адил гишүүн Ж.Сүхбаатарын ахалсан УИХ-ын ажлын хэсгээс өргөн барьсан төсөл юм. Өргөн барьсан өдөр нь ч 2011 оны арванхоёрдугаар сарын 13. Агуулгын хувьд Д.Энхбат нарын гишүүдийн төсөлтэй ерөнхийдөө төстэй. Ж.Сүхбаатар нарын 32 гишүүний УИХ-д өргөн барьсан энэ төсөл нь “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэг нь л УИХ-ын гишүүн байж болно" гэсэн заалтыг Үндсэн хуульд нэмэх тухай юм байна.
Ингэснээр УИХ- ын гишүүд нь бүгдээрээ Засгийн газарт орчихдог байдлыг халж, сайд нарын гуравны нэг л сайд- гишүүн байж болно гэж Үндсэн хуульд оруулах зорилготой юм байна. Нэг ёсондоо сайд нарын гуравны хоёр нь “дан дээл”гуравны нэг нь “давхар дээл”-тэй байж болох хувилбарыг Үндсэн хуульд тусгая гэжээ.
Санаачилсан гишүүдээс нь одоогийн УИХ-д дахин сонгогдсон нь Н.Батбаяр, Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Д.Ганхуяг, Г.Батхүү, Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Зоригт, А. Тлейхан, Д. Тэрбишдагва, Л.Гантөмөр, Ц.Дашдорж, Ц.Даваасүрэн, С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Г.Баярсайхан
Дараагийн сонгуулийн санал авах өдрөөс өмнөх зургаан сарын дотор өөрчилж болдоггүй хууль Монгол Улсад хэдхэн байдаг Үүний нэг нь Үндсэн хуугь Ингэж хугацаа зааж өгсөн нь парламентыг өөртөө зориулж хууль батлахаас сэргийлдэг талтай юм.
Яг энэ агуулгаас УИХ-д өргөн барьсан хуулийг өөрчлөх нэгэн төсөл бол Су.Батболд гишүүнийх 2012 оны нэгдүгээр сарын 9-нд өргөн барьсан энэ төслийг нь түрүүчийн парламент дээр өгүүлсэн “зургаан сар”-ын хоригоос болж хэлэлцэх ямар ч боломж байгаагүй. Тиймээс ч энэ төслийг одоогийн УИХ-д зориулж, нэг ёсондоо энэ парламентаар батлуулах гэж Су.Батболд гишүүн 2012 онд санаачилж байсан гэж ойлгож болно. Эхлээд үүнийг тодотгоё.
Хуулийн төслийн тухайд парламентыг илүү боловсронгуй болгох зорилготой юм байна. Шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж байх үед Монгол Улс хоёр сая иргэнтэй байсан бол 2015 онд гурван сая болсон. Иймээс зөвхөн хүн амын тоондоо харьцуулсан ч манайх цөөхөн гишүүнтэй, жижигхэн парламенттай орон. Үүнийг улстөрчид өөрсдөө жижиг оврын парламент гэж нэрлэдэг. Ийм жижиг оврын парламент нь бусдын нөлөөнд автах магадлал өндөртэй байдаг юм байна.
Тэр тусмаа УИХ-ын чуулганы хуралдааны ирц 39 гишүүнээр бүрдэж, тэдний олонхи нь буюу 20 гишүүний саналаар хууль батлагдаж, аливаа асуудал шийдэгдэж байгаа энэ үед бүр ч аюултай. УИХ-ыг хоёр танхимтай, нийтдээ 159 гишүүнтэй байх төслийг тухайн үед өргөн барьж байжээ. Парламентын доод буюу Төлөөлөгчийн танхим нь 108 гишүүнтэй байх бөгөөд 25 нас хүрсэн иргэд тойргоос сонгогдохоор төсөлд тусгагдсан байна.
Харин дээд танхим буюу Үндэсний зөвлөл нь 51 гишүүнээс бүрдэх бөгөөд 35 нас хүрсэн иргэд намын жагсаалтаар хувь тэнцүүлэн сонгогдох зохицуулалттай төсөл аж. Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимогтогтолцоог хэрэглэх замаар парламентын хоёр танхимыг бүрдүүлэх агуулга энэ төслийн амин сүнс нь. Мэдээж төсөлд парламөнтын хоёр танхимын хариуцах ажил, шийдвэр гаргах эрхийг ч тодорхой зааж өгсөн байна.
Санаачилсан гишүүдээс нь одоогийн УИХ-д дахин сонгогдсон нь Су.Батболд
Үндсэн хуулийг өөрчлөх бэлэн зургаан төслийн сүүлийнх нь л энэ парламентын үед өргөн баригдсан. Санаачлагч нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. Тэрээр өөрийнхөө өргөн барьсан төслийг танилцуулахдаа “1992 онд БНМАУ-ын АИХ-аар шинэ Үндсэн хууль баталж, бүх нийтээр дагаж мөрдөөд даруй 22 жилийн нүүр үзэж байна.
Энэ хугацаанд уг хуулийн нийт долоон зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үндсэн хуулийн 29.1 заалтад орсон 'Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн өөрчлөлт нь төрийн хяналт, хариуцлагыг сулруулж, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал хоорондын зааг, ялгаа, зарчмыг алдагдуулахад хүрсэн гэх шүүмжлэл дагуулах болсон.
Энэхүү заалтыг дагаж мөрдсөнөөр улс орны өмнө тулгарч буй төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналтын тогтолцоо алдагдсан өнөөгийн байдлыг бүрэн засч чадахгүй нь тодорхой байгаа тул- Үндсэн хуулийн анхны суурь үзэл баримтлалыг, сэргээх зорилгоор энэхүү төслийг боловсрууллаа" гэсэн юм. Агуулгын хувьд УИХ, Засгийн газрын гишүүнийг давхар хашихыг болиулах, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалын зааг ялгааг тодруулах зорилготой.