Өргөдлийн байнгын хороо нээлттэй сонсгол хийдэг болно
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, гишүүн Ж.Батзандан нар өчигдөр намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.
Тус Байнгын хороо найман удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцсэн байна. Ингэхдээ есөн тогтоол гаргажээ.Намрын чуулганы хугацаанд иргэд 1366 өргөдөл ирүулсэн гэнэ. Үүнээс 186 нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1186 нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байжээ. Мөн 170 албан бичиг явуулж, 189 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Тус Байнгын хорооны гишүүд Налайхын уурхайд ажиллаж, газрын дор болон хүнд, хортой нөхцөлд уул уурхайн олборлолт хийж буй ир- гэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэтгэвэрт гарсан 300 орчим уурхайчинд нөхөн олговор өгөх тогтоол батлуулжээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч 'мөнгөө авч чадаагүй 3375 иргэний хувьцааг буцаан олгох тогтоол баталсан байна. Үүгээр үл барам уг тогтоолд “Эрдэнэс Таван- толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, үнэт цаасны үр өгөөжийг дээшлүүлэх зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээндээ тусгахыг Засгийн газарт чиглэл болгосон гэнэ.
Түүнчлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн эхнэр нөхөр, үр хүүхэд болох 78-92 насны 400 орчим иргэнээс ирүүлсэн 29 өргөдлийг хорооны гишүүд судалж эхэлжээ. Тэдний хүсэлтийг хянан шийдвэрлэх тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх аж. Үүнээс гадна нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр дунд сургуулийн барилгад өргөтгөл хийх асуудлаар сурагчдын эцэг эхээс ирүүлсэн өргөдлийг анхаарч үзэж байгаа гэнэ Сургуулийн өргөтгөлийг барихад 1.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд хөрөнгө дутвал Засгийн газар үргэлжлүүлэн санхүүжүүлэх чиглэл өгөхөөр тогтжээ.
Өргөдлийн байнгын хорооноос Төрийн ордны зүүн жигүүрийн дөрвөн давхарт Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа явуулж байсан өрөөг Нээлттэй сонсголын танхим бол- гон засварлуулж байгаа аж. Байнгын хорооны дарга О.Баасанхүү ‘Тодорхой нэг асуудлаар олон нийтийн зүгээс 900-гаас дээш өргөдөл ирсэн тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг хийхээр танхим байгуулж байна. Энэ нь шууд ардчиллыг төлөвшүүлэх, парламентыг илүү нээлттэй болгох чухал ач холбогдолтой” гэж ярив. Танхимыг ирэх сарын найманд нээхээр төлөв- лөжээ. Байнгын хорооны гишүүд нийслэлийн газар олголт, боловсролын хуулийн хэрэгжилт, сургуулиудын багтаамжтай газар дээр нь танилцан иргэдийн шилжилт хөдөл- гөөний асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.
Энэ үеэр Ж.Батзандан гишүүн иргэдийн өргөдлийн дагуу МҮОНТ иргэдээс хураамж авдгийг зогсоох, УИХ-ын гишүүдэд ёс зүйг чандлан сахиулах хуулийн төсөл хаврын чуул- ганд өргөн барихаар болсныг дуулгасан. Тэрбээр “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчилж, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлаа тасалсан тохиолдолд минут тутамд 100 мянган төгрөгөөр торгох, согтуу үедээ хуралдаанд оролцвол гишүүнээс эргүүлэн татах зохиуцуулалт хийнэ” гэв.