С.Бямбацогт:  Хатуу үнэнтэй нүүр тулсан чуулган байлаа
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.03.10

С.Бямбацогт: Хатуу үнэнтэй нүүр тулсан чуулган байлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-Намрын чуулган завсарлалаа. Гишүүд тойрогтоо ажиллаж байхад та Улаанбаатар хот дотор автобусанд суусан шигээ явж байгаа харагдсан?

Улстөрчид бидний бие ялгаагүй л автобусны хаалгаар багтана шүү дээ. Улстөрч гэхээрээ хүнээс тусдаа амьдрал биш. Бусдын л ижил гудамжаар алхаж, гуанзанд хооллож, найз нөхөдтэйгээ “буу халах” үе байна. Гэвч ажлын онцлог байдлаас шалтгаалаад албаны хөшүүн өрөөнөөс хөндийрөх бололцоо тэр бүр олдохгүй л юм. Чуулган завсарласан ийм үед хүмүүстэй ямар нэгэн улс төрийн тасалгаагүй, хурлын танхим, хэвлэлийн индэргүйгээр нүүр тулж ярилцах бололцоо гарч байна.

Бид олон нийтийн санаа бодол, санал сэтгэгдлийг сонсч ажиллах үүрэгтэй. Тойргийнхоо тухайд гэвэл би сар шинийн өмнөхөн ажиллаад ирсэн. Саяхан нийслэлийн хэд хэдэн дүүргээр явж ард иргэдтэй уулзаж, худалдаа үйлчилгээний газруудаар орлоо. Ер нь цаг зав гарсан дээр аймаг, дүүргүүдээр нэлээд сайн ажиллая гэсэн бодолтой байна.

-Намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

Хатуу үнэнтэй нүүр тулсан чуулган байлаа. Улс орны нөхцөл байдал ямар түвшинд байна. Эдийн засаг яаж хямрав. Ард иргэдийн амьдрал яаж хүндрэв. Засаглалын чадамж хэрхэн доройтов гээд маш олон хатуу үнэнтэй эрх баригчид эвлэрэхгүй явсны эцэст арга буюу эвлэрч сэрсэн чуулган болж өнгөрлөө. Эрх баригчид алдаагаа хүлээн зөвшөөрч зөвшилцөл ойлголцолгүйгээр, хүч түрсэн байдлаар цаашаа явах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Засгийн газраас 2015 оны төсөвт тодотгол хийхдээ жирийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон, хүүхдийн мөнгө, жирэмсэн эхчүүд, одонтой ээжүүдийн тэтгэмж гэх мэт нийгмийн хамгааллын гол бодлогуудаа царцаах шийдэл гаргаж ирснийг МАН хатуу эсэргүүцэж саналыг нь буцаасан. Бид эдийн засгийн хямрал эрх баригчдын буруу бодлогоос болсон болохоос биш ээжүүдээс болоогүй гэж үзсэн. Мөн цалин, тэтгэврийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан нэмж чадсангүй.

МАН-ын санаачилгаар бага ч гэсэн нэмэх шийдэлд хүрлээ. 2008-2012 онд МАН засгийн эрхийг барьж*байхдаа цалин тэтгэврийг гурван удаа нэмж 165 мянган төгрөг байсан дундаж тэтгэврийг 230 мянга, 300 мянга байсан дундаж цалинг 630 мянга *болгон нэмж байсан. МАН нийгмийн чиг баримжаатай ардчиллыг хөгжүүлэх зорилготой намын хувьд жирийн иргэдийн халааснаас хямралын төлбөрийг төлүүлэхийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурин дээрээ зогссон.

Намрын чуулганы хугацаанд УИХ нийгэм, эдийн засагт ач холбогдолтой цөөнгүй хууль, бодлогуудыг баталж гаргасан. Гэхдээ эрх баригчдын дотоод тэмцэл, улс төрийн намуудын зөвшилцөл зэргээс шалтгаалж УИХ потенциалаа хангалттай шавхаж чадсангүй. Тиймээс ирэх хаврын чуулганаар нэлээд бүтээлчээр шахуу шаргуу ажиллах шаардлагатай.

-УИХ дахь МАН-ын бүлгээс Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан нь хамгийн том үйл явдлын нэг болсон байх. Засгийн газрыг огцрууллаа гээд эдийн засагт өөрчлөлт гарч байна уу?

Бид шинэчлэлийн Засгийн газрыг огцруулснаа том үйл явдал гэж дүгнэхгүй байгаа. Засгийн газар огцрох тийм сайн зүйл биш. Гэхдээ ард түмний амьдралыг доройтуулж, эдийн засгийг хямралд хүргэсэн Засгийн газрыг огцруулахгүй, толгойг нь илээд байх бүүр ч сайн зүйл биш. Улс орны эдийн засгийг унагахад маш хурдан бас амархан гэдгийг өнгөрсөн хоёр жил бидэнд ойлгуулж өглөө. Харин буцааж босгоход хугацаа хэрэгтэй.

Зарим хүмүүс Засгийн газар огцорлоо гээд юу өөрчлөгдсөн юм гэж асуудаг. Гэхдээ хариуцлагагүй байдал, бодлогын алдааг хараад суугаад яваад байж болохгүй. Тогтвортой байдал чухал ч муу бодлого тогтвортой үргэлжлэх нь хамгийн уршигтай. Тийм болохоор энэ бүхнийг таслан зогсоож хариуцлага тооцох шаардлагатай байсан. Зөвхөн МАу ч биш АН өөрөө энэ байдалдаа дүгнэлт хийж шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцсон гэдгийг онцлох хэрэгтэй. Цаашид ч улс төрд хариуцлагын тогтолцоог илүү сайжруулах шаардлага бий.

МАН засагт хамтарсан нь улс төрөө биш улс орноо л бодсон хэрэг гэдэг нь хэнд ч илэрхий байгаа болов уу. Эдийн засгийн уналтыг зогсоочих юмсан, санал санаачилгууд, туршлага нөөцөө нэмэрлээд хүнд үеийг хамт туулъя гэсэн зорилго тавьсан, үүнийхээ төлөө ч ажиллаж байна.

-МАН засагт хамтарвал эдийн засаг босоод ирэх юм шиг зүйлсийг гишүүд ярьж байсан. Одоо болохоор танай намын гишүүд бидний үгийг сонсохгүй байна.’ Тоохгүй байна гэх юм. Хамтаръя гэж хамтарчихаад одоо ингэж ярих хэрэг байгаа юм уу?

АН өнгөрсөн гурван жилд хэт хүч түрж аливаа шийдвэрийг гаргасан. МАН ч өнгерсөн хугацаанд сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Зөрчил тэмцэл нэлээд хурцдаж, итгэлцэл алдуурч бүдгэрсэн болохоор үүнийг сэргээхэд амаргүй байгаа. Аль аль нь хүлээцтэй байж уян хатан бодлого явуулах   шаардлагатай. МАН Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах бололцоог нь хангахын төлөө байгаа.

Гэхдээ улс орны эрх ашигт нийцэхгүй шийдвэрийг зүгээр хараад суухгүй. Улс орны эрх ашгийн төлөө шаардлагатай шүүмжлэл^йг хэлсээр л байх болно. АН-ыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсаар байх болно. Өнгөрсөн хугацаанд хэлсэн ярьсандаа тэр бүр хүрэхгүй л байна. Нэгэнт л хамтарч Засгийн газар байгуулсан юм бол цаашдаа ийм үйлдэл гаргахгүй гэдэгт итгэж байна. Гэхдээ итгэлд хэмжээ хязгаар бий л дээ.

-Сүүлийн үед тун удахгүй МАН Засгаас гарч АН хамраараа газар хатгаж үлдэнэ гэж байна. Ухаандаа 2011 оны сүүлд АН Засгаас гарсан хариуг нь бариулна гээд байгаа үнэн үү. Намууд хоорондоо өрсөлдөж болох ч ард түмэн хөлд нь чирэгдээд байна шүү дээ?

Манай намд аль нэг түвшинд Засгийн газраас гарах ч юм уу, АН-аас хариу авах тухай асуудал яригдаагүй. Мэдээж хэрэг өөр үзэл бодол, зөрчилтэй саналууд хаана хаанаа байх нь ойлгомжтой. Эвдрээсэй, бутраасай гэсэн бодолтой яваа хүнийг би хувьдаа яаж ч зөвтгөж чадахгүй.

Хагарлын дэгээ цалам хаях тусмаа л улстөрчид нэгийгээ урваач, шарваачаар цоллож УИХ-д улс эх орноо боддоггүй 76 гишүүн цугласан юм шиг ойлголтыг нийгэмд, ард түмэнд өгдөг. Гэтэл үнэндээ УИХ-ын гишүүн бүр л эх орноо гэсэн сэтгэлтэй. Энэ улсын төлөө зүрх нь цохилоостой байдаг. Монгол хүн бүр л ийм байдаг. Сэтгэлгээ, арга барил. ойлголтын зөрүү л бий гэхээс эх орноо хорлоё гэсэн бодолтой хүн байдаггүй юм шүү дээ.

МАН Засгийн газарт хамтрах шийдвэрийг гаргахад маш хүнд байсан. Одоо ч гэсэн байр сууриа хамгаалж, зөвшилцөж ажиллахад хүндрэлтэй асуудлууд их байна. МАН тулхтай, манлайлагч улс төрийн хүчний хувьд аливаа асуудалд хүлээцтэй уян хатан байдлаар ханддаг суурь бодлоготой. Гэхдээ эрх баригчид хүлцэж болох хязгаараас гаргах хандлагууд бий болгохгүй гэдэгт итгэж байна.

-Танай бүлгээс санал болгосон хямралаас гарах төлөвлөгөөг хамтран эрх барьж буй намынхан тань батлахгүй гэж баахан улс төржсөн. Яагаад тэгэв? Анхнаасаа тохиролцсон зүйлсээсээ АН үнэхээр буцаад байгаа юм уу?

МАН эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг УИХ-д өргөн бариач гэж Засгийн газарт санал болгож удаа дараа шаардсан. Хоёр нам хамтран ажиллах гэрээнд ч улс орны эдийн засгийн хямралаас гаргах төлөвлөгөөг хамтран боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Үүний дагуу МАН-ын бүлэг энэхүү төлөвлөгеөг Засгийн газарт санал болгосон. Харин үүнд АН-ынхан нэлээд эгдүүцсэн.

Хэрвээ хямралыг давах төлөвлөгөөг уухайлан хүлээн зөвшөөрчихвөл өөрсдөө улс орныг хямраасан гэдэгтэйгээ эвлэрсэн, нөгөө талдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжгүй болж зогсоосон гэдгээ зарласан хэрэг болно. Тийм болохоор тусгайлан ийм баримт бичиг батлах шаардлагагүй л гэсэн уур амьсгал их байсан шиг байгаа юм. Эцэстээ бид эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөөтэй болсон шүү дээ. Энэ нь л чухал.

-Танайхан засагт хамтарснаар өрийн тааз хэд болохоос эхпээд эдийн засгийн бодит дүгнэлтүүдийг гаргаж авсан. Харин эдийн засгийг дээшлүүлэхэд ямар арга замаар ажиллавал үр дүнтэй вэ?

Засагт орсноор өмнө нь үнэн бодит тоо баримтууд, нөхцөл байдалтай нүүр тулж эхэлсэн гэж хэлж Өмнө нь бидэнд өгдөггүй, эсвэл хуДлаа мэдээлэл өгдөг байсан юм билээ. Тухайлбал хуулиараа ДНБ-ий 40 хувьд байх ёстой улсын өрийн хэмжээ хэдийнээ 58.3 хувьд хүрснийг бид ард түмэндээ үнэн бодитоор зарласан.

Нэхээд шаардаад ирдэггүй мэдээллүүдийг нягталж шалгахаар Чингэс, Самурай бондын зарцуулалт, хяналтын асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байх жишээтэй. Эдийн засгаа сэргээх тухайд Засгийн газар юуны түрүүнд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг сайн биелүүлэх хэрэгтэй.

Мөн зардлуудаа танах тал дээрээ онцгой анхаарах ёстой. Энэ оны эхний улирлын төсвийн гүйцэтгэлийг харахад ноднингоос дээрдсэн шинж алга. Ерөнхийдөө орлого 20-30 хувиар тасарсан, санхүүжилт хүлээгдсэн байдалтай байгаа.Макро эдийн засгийн түвшинд томоохон нөлөө үзүүлэхүйц төслүүдээ хөдөлгөх шаардлагатай.

Таван толгойн төслийг хөдөлгөхдөө улс эх орны эрх ашигт нийцсэн байхын дээр, иргэдийн 1072 хув^цаатай уялдуулж ашиглахыг МАН-аас шаардаж байгаа. Манай эдийн засаг бол 10 тэрбум орчим ам.доллараар хэмжигддэг. Үндэстэн дамнасан дундаж компаниудын хөрөнгөтэй ижил жижиг эдийн засаг тул буруу бодлого явуулбал унахдаа амархан, зөв бодлого хэрэгжүүлбэл сэргэхдээ амархан гэдгийг өнгөрсөн хугацаа бидэнд харуулсан.

-Монгол Улс Япон улстай эдийн засгийн түншлэл хийлээ. Ахиц гарна гэж харж байгаа юу?

Бид Засгийн газрын зарим бодлогыг шүүмжилдгийн адил олон шийдлийг нь бас дэмждэг. Энэхүү баримт бичгийг байгуулсныг манай намынхан дэмжиж байгаа. Японтой эдийн засгийн түншлэл хийх гэж олон жил ярилцаж, бодлогуудаа ахиулж, бэлтгэлийг базаасаар ирсэн.

Тэгэхээр энэ шийдэл олон Засгийн газрын, олон хүний санаачилга хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг хэлэх ёстой. Тиймээс Засгийн газар цаашид Японы зах зээлд Монголын бүтээгдэхүүнийг гаргахын төлөө шаргуу ажиллах шаардлагатай. Бид өмнөд хөрш БНХАУ- ын газар нутгаар транзит тээвэр хийх гэрээ байгуулсан. Цаашаа Тяньжины боомтод өөрсдийн гэсэн талбайтай болсон.

Японы зах зээлд татваргүйгээр бараагаа гаргах боломжтой боллоо. Техникийн түвшинд шийдэгдээд байна. Харин үүнийг практик ач холбогдолтой болгож, эдийн засагт үр өгөөж гаргах нь Засгийн газрын ажил. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө төрийн байгууллагынхан ч, бизнес эрхлэгчид ч санаачилгатай ажиллах үүрэгтэй болсон. Энэ үүргээ биелүүлээд ирвэл эдийн засагт маань тустай, хувийн хэвшлийнхэнд хэрэгтэй шийдвэр болсон.

-Улс төр сонирхогчдын дунд хамгийн их хүлээлттэй байгаа зүйл мэдээж Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хууль болоод байна. Хуулиа хэзээ батлах вэ. Сонгуулийн уур амьсгал орчихсон энэ үед ч хэцүү л санагдах юм?

Сонгуулийн хуулинд огт өөрчлөлт оруулж байгаагүй парламент гэж байдаггүй. Бид 2016 онд зургаа дахь удаагаа ардчилсан чөлөөт сонгуулиа хийх гэж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд хуулийн аливаа дутагдлыг арилгаж, маргааныг шийдвэрлэхийн төлөө үе үеийн улстөрчид хичээж ажиллаж ирсэн. Үүний үр дүнд ч сонгуулийн тогтолцоонд дэвшилт ололттой зүйлүүд их бий. Гэхдээ бас алдсан эртэдсэн зүйлүүд цөөнгүй байгаа нь амьдрал дээр нотлогдож байна.

Жагсаалтаар сонгогдох уу, ард түмнээсээ шууд сонгогдох уу, сонгуулийн хар машинаар тоолох уу, гараар тоолох уу, том тойрог байх уу, жижиг тойрог байх уу, нэг намын гишүүд хоорондоо өрсөлддөг өнөөгийн тогтолцоо зөв үү, буруу юу, УИХ, нийслэлийн сонгуулийг хамтад нь явуулах уу, тусад нь байлгах уу гээд шийдэх ёстой, ард түмнээсээ асуух хэрэгтэй олон асуудал байна. Манай нам_ ч бас энэ бүхэн дээр тодорхой бодлого шийдэл гарган танилцуулахаар бэлтгэж байна.

Улс төрийн намын тухай хуулинд ч мөн өөрчлөлт, шинэчлэлийг хийх шаардлагатай гэдгийг ард иргэд хэлж байна. Тиймээс УИХ-д суудалтай бүх намууд улс төрийн намын тухай хууль, сонгуулийн нэгдсэн хуульд нэлээд өндөр ач холбогдол өгч нам, хувийн эрх ашгийн үүднээс биш, улс орны эрх ашгийн үүднээс нэг алхмаар ч болтугай сайжирсан хуулийг энэ хаврын чуулганаар баталж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Улс төрийн хямрал дээд цэгтээ тулсан гэж ярих боллоо. Монгол Улсыг аваад явчих хэмжээний лидер өнөөдөр Монгол Улсад алга гэж хэлэх иргэдийн тоо ч нэмэгдэж байна?

Харьцангуй дүгнэлт л дээ. Даяаршил, ардчилал, мэдээллийн нээлттэй байдал, төр засгийн шийдвэрт ард иргэдийн оролцох оролцоо нэмэгдэж байгаа нь иргэдийн бусдаас хамаарах хамаарлыг багасгаж бие даасан байдлыг нэмэгдүүлж, тэр нь төрд болон улстөрчдөд итгэх итгэлийг бууруулж байгаа тал бий.

Саяхан болсон нэг улс төрийн жагсаал дээр 50- 60-аад л хүн ирсэн. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг цуглаанд 2000-аад хүн ирсэн шүү дээ. Энэ бол нийгэм улс төрөөс хамааралгүйгээр гэрэл гэгээ рүү тэмүүлж байгаагийн шинж. Улс төрийн хямрал дээд цэгтээ хүрээгүй. Харин ч голлох намууд тогтвортой байдал бий болгохын төлөө  шаргуу ажиллаж үүнийг ард иргэд ч хүлээцтэй ажиглаж үр дүн нэхэж байна. Мэдээж хэрэг өөр санаа бодол, шүүмжлэл мэтгэлцээн байна л даа. Үүнийг анхаарахгүй орхиж болохгүй. Цаг үе өөрөө лидерийг төрүүлдэг шүү дээ.

-Монгол Улсын хөгжлийн стратеги, түүнийг хэрэгжүүлэх хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг батлах тухай асуудал ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Та хөгжлийн бодлогын баримт бичгийг санаачилж намынхаа их хурал, УИХ-д өргөн барьсан хүн. Ер нь манай улсын хөгжлийн бодлого яаж хэрэгжих ёстой юм бол?

Социализмын үед бид улс орныхоо хөгжлийг таван жилээр төлөвлөж явдаг байсан. Харин ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш нэгдсэн төлөвлөлт гэж зүйл алдагдсан. Харин ч нэг үе бодлого, төлөвлөлт буруу гэж ярих хүмүүс гарч ирсэн.

Одоо эргээд аливаа ажлыг зөв төлөвлөж цаг алдалгүй зохион байгуулж, хамтаараа хэрэгжүүлж байж хүссэн үр дүнд хүрдэг гэдгийг ойлгох хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Өнөөдөр аливаа бодлого, шийдвэр сонгуулийн мөчлөг дагаж, байгуулагдсан Засгийн газруудын үйл ажиллагаа явуулах хугацаагаар хэмжигдэх болсон. Өнөөдөр манайд УИХ, Засгийн газраас батлагдсан салбарын болон орон нутгийн хөгжлийн 400 гаруй бодлого хөтөлбөр байгаа ч хоорондоо уялдаа холбоогүй, хэрэгжилт туйлын хангалтгүй, нэр төдий байна.

Энэ нь эргээд улс орны хөгжилд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг бүгдээрээ ойлголоо. Шинэ Засгийн газар нь гарч ирээд өмнө нь хийгдэж хэрэгжиж байсан ажлыг үгүйсгэдэг, таслан зогсоодог үзэгдэл өнөөдөр хэрээс хэтэрсэн. Энэ хэрээр ихээхэн хэмжээний хөрөнгө, хүн хүч, татвар төлөгчдийн мөнгө үрэгдэж, төрийн бодлогын  залгамж чанар алдагдаж, улс орны хөгжил хойш чангаагдахад хүрч байгаа нь үнэн.

Тиймээс урт хугацааны, салбар, бүс нутгийн уялдааг хангасан бодлоготой болж, ямар ч нам нь ялсан бай улстөржихгүйгээр, тогтвортой хэрэгжүүлэхийн төлөө зорьж, УИХ-д суудалтай бүх намууд хамтран ажиллаж байна. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард УИХ дахь гурван бүлгийн даргаар ахлуулсан Монгол Улсын уртхугацааны Хөгжлийн баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, дэд ажлын хэсгийг Үндэсний хөгжлийн хүрээлэн ахалж, бүх яамдын төлөөлөл оролцоод ажиллаж байна.

Мөн хөгжлийн бодлого төлөвлөлтийг зохиЦуулах хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан байгаа. Эдгээр баримт бичгүүддээ салбар салбарын эрдэмтэд, судлаачид, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжилтнүүд, ард иргэд гээд бүхий л төлөөллийн санал бодлыг авч тусгахыг зорьж байна. Мөн НҮБ-ын зүгээс энэ чиглэлээр хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яам Сангийн яаман дээр хэрэгжих төслөө үргэлжлүүлж, бүхий л боломжит дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэн УИХ-тай хамтран ажиллаж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар та ямар байр суурьтай байна?

Үндсэн хууль бол улс орон оршин байхын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын баталгаа болсон чухал баримт бичиг. Тиймээс үүнд өөрчлөлт оруулахдаа нэлээд тооцоо судалгаатай хандах шаардлагатай. Гэхдээ болгоомжлол хэтрээд бид их хугацаа алдаад байх шиг санагддаг.

Өнгөрсөн хугацаанд үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой нэлээд олон хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаж, тооцоо судалгаанууд хийгдсэн. Сум дүүрэг, аймаг хотын асуудлаас авахуулаад сумын засаг даргыг шууд ард түмнээсээ сонгодог болгох, парламентын засаглалыг бэхжүүлэх гэх мэт багагүй асуудлууд шийдлээ хүлээж байна. Иймээс зарим асуудлыг ард иргэдээсээ асуух замаар Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах цаг болсон