Үргэсэн хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нь  шинэ хөрөнгө оруулагчдыг татахаас ч хэцүү
УИХ-ын гишүүн А.Бакей
2015.03.10

Үргэсэн хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нь шинэ хөрөнгө оруулагчдыг татахаас ч хэцүү

УИХ-ын гишүүн А.Бакейтай ярилцлаа

-УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

Намрын чуулганы үйл ажиллагаа хэдийгээр улс төрийн таагүй нөхцөлд явагдсан ч өмнөө тавьсан үндсэн зорилгоо биелүүлсэн гэж үзэж байна. Сайд, гүйцэтгэх засаглалыг огцруулах, томилох гэх мэт ширээ, сандлын эргэн тойронд өрнөсөн улс төрийн хэрүүлд багагүй цагаа гарзадсаныг улс орны амин чухал асуудалд зориулсан бол илүү үр дүнд хүрэх байлаа.

УИХ-ын намрын чуулган нийт 99 хоног хуралдаж, улс орны нийгэм-эдийн засгийн хөгжил, ард түмний амьжиргаатай холбоо бүхий бие даасан 13 хуулийг шинээр баталж, 124 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

-Өнгөрсөн намрын чуулганаар Их хурал иргэдийн хүлээж байсан асуудлуудыг шийдвэрлэж чадав уу?

Намрын чуулганаар иргэдийн хүлээж байсан асуудлуудыг бүрэн биш ч гэлээ шийдвэрлэхэд чиглэгд- сэн чухал хууль тогтоомжууд батлагдлаа. Тухайлбал, Боловсролын талаар, Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, Чөлөөт бүсийн тухай, Монгол хэлний тухай, Соёлын тухай, Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэн баталсны зэрэгцээ Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын туХай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь иргэдийн хүлээлтэд тодорхой хариу болсон байх гэж бодож байна.

-Ер нь эдийн засгийн орчны эрх зүйг иргэд, аж ахуйн нэгжүүд ихээхэн харж, сонирхож байлаа. Эдийн засагтай холбоотой асуудлууд хууль эрх зүйн ямар дэвшилд хүрсэн бол?

Намрын чуулганы хугацаанд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр байв. Иймд УИХ-аас бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд чиглэгдсэн шийдвэрүүдэд анхаарал хандууллаа. Тухайлбал, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого’’-д нэмэлт, өөрчлөлт оруулсан нь нүүрс Зэрэг ашигт малтмалын баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах суурь нөхцөл тээвэр логистикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн богино  дунд хугацаанд хэрэгжүүлэхэд чиглэгдсэн "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бага иргэд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн татварыг бууруулж дэмжих, ажлын байр бий болгох, хөрөнгө оруулагчдад учирдаг дарамт,! хүнд суртлыг бууруулах, зогсонги байдалд байгаа томоохон төслүүд болон ашигт малтмалын олборлолтыг* нэмэгдүүлэх зэрэг олон зорилтыг хэрэгжүүлнэ. Одоо гагцхүү Засгийн газар энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хэр зэрэг шуурхай зохион байгуулснаас эцсийн үр дүн нь хамаарна.

Өрийн удирдлагын бодлого, стратеги, төлөвлөлт, хяналт, хязгаарлах шалгуур зэрэг асуудлыг багтаасан Өрийл удирдлагын тухай хуулийг баталсан нь цаашид улс орны хөгжилд өрийн үзүүлэх нөлөөллийг зохистой удирдах эрх зүйн орчныг шинээр бүрдүүллээ. Бас  чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн баталснаар хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар дэмжих эрх зүйн орчин болсон.

-Хямралыг даван туулах тогтоолын төслийг УИХ хамгийн сүүлд хэлэлцэж байсан. Ер нь та бүхний баталсан хууль тогтоомжуудаар 2015- 2016 оны Монголын эдийн засаг ямар хэмжээнд хүрч сайжирна гэж тооцоолж байгаа юм бэ?

“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр 2016 оны эцэст хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тогтоолын хавсралтад тодорхой тусгасан байгаа. Жишээ нь, 2016 оны эцэст улсын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий дөрвөн хувиас хэтрэхгүй байх.

ДНБ-д улсын өрийн эзлэх хувь 55- аас хэтрэхгүй байх, Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг шийдсэн байх, 2.0 сая тонн цементийн хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байх гэх мэт тоон үзүүлэлтээр үр дүнг тооцож тусгасан байна.Миний бодож байгаагаар, 2015 он бол сонгуулийн жил. Хэрэв улс төрийн нөхцөл тогтвортой байж, Засгийн газар сайн ажиллавал ямар ч гэсэн эдийн засгийн хүндрэлд цэг тавих боломж бий.

-Гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг сайжруулах асуудалд ямар шинэ бодлого гаргав?

Нэгэнт үргэсэн хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж дахин татах нь магадгүй шинэ хөрөнгө оруулагчдыг татахаасч хэцүү юм шиг байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчид нүүр буруулсан нь сүүлийн хоёр жилд бий болсон юм биш. Өмнөх буюу 2008-2012 оны УИХ, Засгийн газрын үед ашигт малтмал, байгаль орчин, гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр баталсан хууль, тогтоомжийн сөрөг үр дагавар, сүүдэр тусгал болж -өнөөдөр илэрч байгаа хэрэг шүү.

Бид Хөрөнгө оруулалтын сайн хууль батлаад гараа хичнээн ч даллаад сайн үр дүн гарахгүй л байна. Миний бодлоор, эхний ээлжинд Оюу толгой, Таван толгойн төслүүдийн хувь заяаг Монголын болон хөрөнгө оруулагч талын аль алины эрх ашигт нийцсэн байдлаар зөв шийдэх, концессын гэрээнүүдийг үр ашгаа богино хугацаанд өгөх төслүүдэд чиглүүлэх, газрын доорх баялгийг зүгээр хараад түүгээр улс төр хийгээд суух биш байгаль орчинд хал багатай технологиор олборлож, аль болох нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох чиглэлийн төслүүдийг түлхүү дэмжих шаардлагатай байна. Тогтоолд энэ талаар зарим заалт тусгагдсан.

-Ам.долларын үнийн өсөлтийг буулгах тал дээр Засгийн газраас ямар бодлого оруулж ирж та бүхэн ямар санал дэвшүүлэв. Энэ асуудалд Их хурал анхаарлаа хандуулсан уу?

Мэдээж энэ асуудалд УИХ анхаарал хандуулж ирсэн. “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-т импортыг орлох үйлдвэрийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх замаар валютын дотогшлох хөдөлгөөнийг эрчимжүүлэх талаар зарим зорилт дэвшүүлсэн.