Нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргажээ
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга
2015.03.04

Нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргажээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга,Улаанбаатар хотын Ерөнхий менежер бегеөд ЗАА-ны дарга Б.Бадрал болон холбогдох албаны хүмүүс Эрчим хүчний сайд Д.Зоригттой уулзаж, нийслэлийн бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлж, сайжруулах талаар санал солилцож, тодорхой асуудлуудаар хүсэлт тавижээ.

Тодруулбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд МҮОНРТ-ийн болон Дэнжийн 1000 орчимд баригдах орон сууцны хорооллыг дулааны эх үүсвэрээр хангах, хотын төвийн дулааны гол шугамыг өргөтгөх, Их тойруугийн өндөр хүчдэлийн шугамын тасархай хэсгийг холбох зэрэг Засгийн газрын хэмжээнд шийдвэр гаргах томоохон асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг салбарын хүсчээ.

Ингэхдээ зам, барилгын ажил эхлэхтэй холбогдуулан ирэх сарын 1-ний өдрөөс өмнө шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Харин Эрчим хүчний сайд Д.Зоригт дээрх асуудлуудыг анхааралдаа авч, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх тухай хэлжээ.