Төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцтай танилцлаа
Эрчим хүчний яам
2015.01.12

Төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцтай танилцлаа

Эрчим хүчний сайд Д.Зоригт эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Таван толгойн цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгж, Эгийн голын УЦС-ын төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагууд  төслийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийж, тулгамдаж байгаа асуудал, цаашид хийхээр төлөвлөсөн зүйлсийнхээ талаар мэдээллээ.

Таван толгойн цахилгаан станцын төсөл нь өмнийн говийг эрчим хүчээр найдвартай хангах, уул уурхайн өсөн нэмэгдэж байгаа цахилгааныг хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангахад чиглэгдсэн томоохон төсөл юм.

450 МВт-ын хүчин чадалтай энэ станц ашиглалтад орсноор Оюу толгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж, эрчим хүчний нэгдсэн системд 150  МВт–ын эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэнэ гэж төслийн удирдлагууд танилцууллаа.

Одоогоор Таван толгойн цахилгаан станцын ТЭЗҮ бүрэн боловсрогдож, хөрөнгө оруулагч нартай яриа хэлэлцээр ид хийгдэж байна. Энэ оны 12 дугаар сар гэхэд хөрөнгө оруулагч тодорхой болж, 2016 оны хавар барилга угсралтын ажил эхэлнэ гэж тооцож байгаа ажээ.

Эгийн голын УЦС-ынхувьд төслийн нэгж байгуулагдсанаас хойш нэлээд ажлыг амжуулаад байгаа боловч, хөрөнгө оруулалтын зохистой хувилбарыг сонгох тал дээр тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байгаа юм. Байгаль орчнуу асуудлаар тулгарч байсан хүндрэлтэй асуудлыг нааштайгаар шийдвэрлэх боломж бүрдсэн талаар  төслийн удирдагч хэллээ.

Энэ асуудлаар ойрын хугацаанд Засгийн газрын шийдвэр гаргах тал дээр ажиллая гэж Эрчим хүчний сайд