2015.01.08

Д.Зоригт: Дулааны хэрэглээ өсч байна

Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний байгууллагуудын өр тооцоо авлагыг багасгах үйл ажиллагааг хэвийн явуулах хүрээнд эрчим хүчний үнэнд өөрчлөлт оруулж байна.

Цахилгааны үнийн өөрчлөлт 2014 оны 12 сарын 5-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Харин одоо дулааны үнийг 15 хувиар нэмлээ.

Орон сууцны айл өрхүүд байрныхаа талбай хэмжээнээс хамаарч 40 м.кв талбайтай айлаас м.кв-ыг нь 3000 төгрөг, 41-80 м.кв талбайд 5000 төгрөг, түүнээс дээш бол арван мянган төгрөгөөр суурь үнийг тооцохоор болсныг Эрдэнэт, Дархан тэргүүтэй хотуудад 2 сарын 1-ээс мөрдөж эхлэхээр болоод байна.

Харин Эрчим хүчний сайд Д.Зоригт “Хэрэглээний өсөлт өндөр байгаа. Жилд дунджаар 9 хувийн өсөлттэй байгаа нь эх үүсвэрийг яаралтай бүтээн байгуулах чиглэлээр эхэлсэн ажлуудыг түргэтгэх ажлын зохион байгуулах ажил байна.

Эрчим хүчний салбарын том цахилгаан станц, түгээх сүлжээний компаниудын хувьд болж өгвөл олон нийтэд нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод байхын тулд шаардагдах заалтууд дээр ажиллаж байна” гэв.