Эрчим хүчний төслүүдийн санхүүжилттэй холбоотой санал солилцов
2025.04.30

Эрчим хүчний төслүүдийн санхүүжилттэй холбоотой санал солилцов

Суурин төлөөлөгч Шэннон Коулин УИХ-ын гишүүн, Эрчим хүчний реформын үндэсний хорооны гишүүн С.Цэнгүүнтэй уулзаж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Эрчим хүчний шилжилтийг дэмжих, ухаалаг эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

Эрчим хүчний салбарт сайжруулах ажлууд их бий. Үүний гол хэсэг бол бүтээмж сайжруулах автоматжуулалтын төслүүд. Эрчим хүчний төслүүдийн санхүүжилттэй холбоотой санал солилцсон Шэннон Коулин болон түүний чадварлаг баг хамт олонд баярлалаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан