Эрчим хүчний сайдаас нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллахыг хүслээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Эрчим хүчний сайд Д.Зоригт
2015.03.03

Эрчим хүчний сайдаас нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллахыг хүслээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Б.Бадрал болон холбогдох албаны хүмүүс Эрчим хүчний сайд Д.Зоригттой уулзаж, нийслэлийн бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлж, сайжруулах талаар санал солилцож,  тодорхой асуудлуудаар хүсэлт тавилаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд  МҮОНРТ-ын болон Дэнжийн 1000 орчимд баригдах орон сууцны хорооллыг дулааны эх үүсвэрээр хангах, хотын төвийн дулааны гол шугамыг өргөтгөх, Их тойруугийн өндөр хүчдэлийн шугамын тасархай хэсгийг холбох зэрэг Засгийн газрын хэмжээнд шийдвэр гаргах томоохон асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүссэн юм.

Эрчим хүчний сайд  Д.Зоригт дээрх асуудлуудыг анхааралдаа авч, ойрын хугацаанд  Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ гэлээ.Нийслэлийн  удирдлагуудын хувьд зам, барилгын ажил эхэлдэг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэрлэж  өгөхийг хүсэв