Ч.Улаан: Ганц сайд байтугай Засгийн газар ч томоохон өөрчлөлт хийж чадахгүй байна
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2015.03.03

Ч.Улаан: Ганц сайд байтугай Засгийн газар ч томоохон өөрчлөлт хийж чадахгүй байна

УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед татвартай холбоотой асуудал анхаарал татаж байна. “Саусгоби сэндс” компанийн удирддагуудыг татвараа нуун дарагдуулсан хэргээр ялласан ч Ерөн- хийлөгч уучиллаа. Тэд манай татварын аргачлальн' буруу гэж өөрсдийгөө зөвт- гөдөг. “Оюутолгой” компанитай ч ийм маргаан үүсгэсэн. Иймэрхүү үл ойлголцол хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж бай- на. Яаж шийдвэл зохистой вэ?

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа субъект манай хуулийг дагаж мөрдөх ёстой. Монгол Улс татвар ногдуулах, хураах бүх үйл ажиллагааг хуульчилсан. Тэгэхээр манай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол ямар ч эргэлзээгүйгээр хууль журмыг дагаж мөрдөх учиртай.  Хөрөнгө оруулалтын гэрээндээ Монгол Улсын хуулийг дагаж мөрдөнө гэж заасан байхад өөр орны журмыг мөрд гэж тулгаж болохгүй. Монгол Улсын хуулийн дагуу бүх асууддыг шийдэх ёстой. Хөрөнгө оруулалт татахын тулд манайх хуулиа удаа дараа өөрчлөн боловсруулж, бизнес эрхлэхэд илүү таатай орчин бүрдүүлж өгсөн.

Энэ хүрээндээ л ажиллах ёстой. Түүнээс биш, хэн нэгэн хүнд тохируулж хуулиа өөрчилж болохгүй. Ийм зарчим ч байж болохгүй. “Оюутолгой” Монгол Улсын хуулийг дагаж мөрдөнө гэж гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалт татах, тэр дундаа стратегийн том ордуудыг ашиглах гэрээ байгуулахад ямар боддого баримтлахьн УИХ-ын 40 дүгээр тогтоолоор баталсан. Тогтоолд “Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн гэрээ хэлцэл хийж хамтарч ажиллана” гээд маш тодорхой заасан байгаа. Түүнийг л мөрдөх ёстой.

-Манайх “Оюутолгой” компаниас 130 сая ам.долларын татвар авах ёстой гээд, нөгөө тал төлөх шаарддагагүй гэж маргаж байх үед та Саншйн сайд байсан. Эцэст нь манайх 30 сая ам.долларын татвар авахаар болж, хэрэг намжсан. Ямар учир шалтгаа- наар ногдуулсан татвараа бууруулсан бэ?

Татварын улсын байцаагч хуулийн дагуу акт тавих бүрэн эрхийнхээ дагуу ажилласан. Байцаагчийг дээд шатны байгууллагын удирд- лага нь хянаж чиглүүлэхгүй байх хуультай. Мэдээжийн хэрэг акт нэг бүрийг үзэж нягталж, хоёр талаас харилцан зөвшилцөж байж эцсийн шийдвэрт хүрдэг. Нэг нь акт тавьсан үндэслэлээ, нөгөө нь зөрчил гаргаагүй гэдгээ нотолно.

Хянах явцад тавьсан актын нэлээд хэсгийг дахин нягтлах шаардлага гарсан. Хоёр тал актаа санхүү баримтаар хөдөлгөөнгүй нотлох ёстой. Ингэж байж аль, аль тал нь хүлээн зөвшөөрнө. Татварыг нь бууруулчихсан, бүр орхиогүй,  тавьсан тооцоо үндэслэлийг нь нарийвчилж байгаа гэж ойлгодог.

-Манай улсад гадаадын хөрөнгө оруулалт хэрэггэй байгаа. Гэтэл хяналт, шалгалт нь хөрөнгө оруулагчдыг үргээгээд байна шүү дээ. Хөрөнгө оруулагчдад хатуурхах нь зөв үү?

Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ хууль дүрэмд маань нийцсэн, харилцан ашигтай хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.

Түүнээс биш, нэг талыг барьсан, хөрөнгө оруулагчдад давуу боломж олгосон хөрөнгө оруулалт бидэнд хэрэггүй. Тиймээс шаарддагаа хатуу тавих ёстой. Хууль хяналтын байгууллага шалгаад зөрчил илрүүлбэл хууль дүрэм баримтлаагүй гэсэн үг.

Хууль зөрчөөгүй байхад хэн ч ямар нэг хариуцлдага нэхэхгүй шүү дээ. Олон нөхцөл ярихаа больё, Монгол Улсын хууль дүрмийг чандлан мөрдөе, харилцан ашигтай байя гэсэн хоёр нөхцөлийг хөрөнгө оруулагчид биелүүлэг. Бид ямар ч үнээр хамаагүй хөрөнгө оруулалт татаж болохгүй.

-Хөрөнгө оруулалт татаж, гадаадаас орох ам.долларын урсгалыг сайжруулахгүй бол эдийн засгийн хүндрэлээс гарахгүй гэж ярьж байна. Та үүнтэй санал нийлнэ биз дээ?

Гадаадын хөрөнгө оруулалт татах нь эдийн засгийн хүндрэлээс гарах нэг алхам болно. Гэхдээ цорын ганц зөв зам биш. Үүнд хэт шүтэх нь бэлэнчлэх сэтгэлгээ юм. Бизнесмен ашиг олохын төлөө мөнгөө барьж ирнэ. Түүнд харилцан ашигтай байх нөхцөлөө ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидэнд ашиггүй. Үүнээс гадна валютын нөөцөө нэмэгдуүлэх зэрэг биднээс шалтгаалах олон арга бий. Тэр аргуудыг хэрэгжүүлэх учиртай.

Тухайлбал, экспортын бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Түүхийгээр нь экспортолдог баялгаа боловс- руулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай. Мөн валютыг дотооддоо шингээх хэрэгтэй байгаа. Бүх юмыг гадаадаас худалдаа авахаа болиод өөрсдөө хийе. Бид 50 сая малтай. Гэтэл сүүнийхээ 70 хувийг импортолж валют үрж байна. Гутал хувцасныхаа 80-90 хувийг гадаадаас худалдаж авч байгаа. Олон валютаа буцаагаад гаргаад байна гэсэн үг.

Бид валют хуримтлуулж сурах хэрэгтэй. Ингэж байж валютын нөөцөө нэмэгдүүлэх ёстой. Гадаадын валюттай хүнийг дуудвал мөнгө үржүүлэх өсгөх ашиг сонирхолтой орж ирнэ. Манайхан тэнцүү ашигтай ажиллая гэвэл хөрөнгө оруулагч таа- шаахгүй л болов уу. Өмнөх жишээнээс харахад тэд ашгийн 70-80 хувийг авъя гэсэн санал гаргаж байгаа биз дээ.

-УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг баталлаа. Энэ төлөвлөгөөнд гадаадын хөрөнгө оруулалт татах, мөн өөрсдөө гадаадаас валют олох арга замаа тусгаж чадсан уу?

Эдийн засгийн хямралыг давах маш тодорхой бодлого хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Энэ нь монголчууд цөм санал нэгдсэн, тулгамдсан хүндрэлийг шийдэж чадах өргөн хүрээтэй, бүр хөтөлбөрийн шинжтэй баримт бичиг байх ёстой ч эргэлзээ дагуулж байна.

Эрх баригч хүчин эдийн засгийн хүндрэлийг давах төлөвлөгөө гаргах шаардлагагүй гэж үзээд дэмжээгүй. Засгийн газарт хамтарч байгаа нам нь хэрэгтэй учраас батална гэж зүтгэсэн. Чуулган тарах хугацаа ч тулсан, ингээд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гээд дундуур нь гаргасан баримт бичиг.

Энэ бол миний байр суурь шүү. Ер нь чуулган хаахын өмнөхөн чухал, том асуудал өргөн барьж, нөгөөхийг нь шуурч баталдаг ужиг зуршил манай парламентад тогтсон. Энэ байдлыг засаж залруулъя хэмээн манай “Шударга ёс” эвслийн бүлэг чуулганы нэг өдрийн хуралдаан дээр долоон удаа завсарлага авлаа.

Нөхцөл байдал амаргүй байна гээд тал талаас шахаад байхаар нь завсарлагаа зогсоосон. Бид ужиг зуршлыг халж чадсангүй. Хөнгөн хуумгай, хурдан шуурхай батлагдсан тогтоолд асуудал байгаа гэж бодож байна.

-Манайхан тогтоол төлөвлөгөө гаргах юм. Гэтэл хэрэгждэггүй. Хэрэгжүүлэх хүсэлзориггүй байна уу, эсвэл төрийн тоггворгүй байдалтай холбоотой юу?

Олон хүчин зүйл бий. Засаг төр ойр ойрхон солигддог нь нэн тэргүүнд нөлөөлж байгаа. Засаг төр солигдохоор төрийн бодлогын уламжлал алдагддаг. Шинэ Засгийн газар байгуулагдахаар л өмнөхөө үгүйсгэдэг. Үүнээс болж эхэлсэн ажил зогсдог. Мөн бидэнд боддого гаргачихаад санаа амраад суучихдаг зан бий. Ажил хэрэг болгоогүй 400-500 хөтөлбөр байна. Боддогыг тууштай уламжлуулан хэрэгжүүлэх тал дээр том дутагдалтай улс даа, бид.

Эдгээр хөтөлбөрийг батлахдаа санхүүжүүлэх эх үүсвэрийг тусгаж өгөөгүй. Тиймээс хоосон тунхаг болж хувирсан юм. Бас бодлого тодорхойлоход анхаарал тавьдаггүй. Монгол Улсад эдийн засгийн бодлого тодорхойлж, түүнийгээ тууштай барьж явдаг, уламжлалыг нь хадгалдаг бүтэц алга.

Эдийн засгийн бодлого барих институт хэрэгтэй гэж 20 жил ярьж байж Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсан. Хоёр жил ажиллуулаад татан буулгалаа. Бид. алсын хөгжлийн боддогоо харахгүй, өдөр тутмын үйл ажиллагаандаа түүртэж байна.

-Таныг хүмүүс буруутгадаг шүү дээ. Энэ улсын санхүүг олон жил удирдчихаад олигтой ажиллаж чадаагүй гэж.

Би гурван удаа Сангийн сайд хийсэн. Би шүүмжлэлийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бүгдийг засаж залруулахад тодорхой, тодорхой алхам хийж хөөцөлдсөн. Томоохон өөрчлөлт хийх хэмжээнд нөлөөлж чадаагүй. Ганц сайд байтугай Засгийн газар хүртэл нөлөөлж чадахгүй байна. “Оюутолгой”-г жишээ авъя.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг залруулахын тулд хоёр жил зүтгэлээ. Гэрээ яаж биелэв гэдэгт үнэлэлт өглөө. Оруулсан хөрөнгийг нэг бүрчлэн тоондоо. Баримтын шалгалт хийлээ. Хоёр тэрбум ам.доллар Монголд орж ирээгүй, бүтээн байгуулалтад огт нэмэр болоогүй байна. Илэрсэн зөрчлийг арилгахын төлөө хоёр жил ноцолддоо.

Хоёр тэрбум ам.долларыг Монголын нэрийг бариад зарчихсан, хариуцлага нь Монголд ногдоно. Үүнийг Сангийн яам бүрэн засаж чадахгүй. Гадаад, дотоодын нөхцөл байдалд шахагддаа. Гадаадынхан Монгол муухай, хөрөнгө оруулагчдыг үргээдэг, бндний болзлыг биелүүлэхгүй гэж нэр хүнд унагалаа.

Дотоодод улс төр хийгээд эдийн засгийн өсөлтөө бууруулах, хөрөнгө оруулагчдыг дайжууллаа. Эцэст нь эдгээр шахалт Засгийн газрыг огцруулсан. Хөрөнгө оруулагчид ил, далд аргаар ингэж өөрсдийн хүслийг хэрэгжүүлж байна. Би Сангийн сайдаар ажиллахдаа нэг удаад нь бүрэн эрхийг хугацаа дуусаад ажлаа өгсөн. Харин хоёрт нь явуулж байсан бодлого, үйл ажиллагааг зогсоох шаардлагатай байсан учраас ажлаа өгсөн.