Ж.Энхбаяр Ажлаа тайлагнав
Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр
2015.03.02

Ж.Энхбаяр Ажлаа тайлагнав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо ажлаа тайлагналаа.

Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун нар оролцсон юм. Тус Байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын төсөл 11, олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ.

Түүнчлэн яам, агентлаг, харьяа байгууллагын танилцуулга, мэдээлэл гурав, Байнгын хорооны болон ажлын хэсгийн танилцуулга, төлөвлөгөө, тайлан зэрэг нийт давхардсан тоогоор 40 асуудал хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан байна.

Энэ хугацаандбайнгын хорооны хуралдаанаас нийт 33 санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 23 саналын томьёолол гаргасан байна. Мөн тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо намрын ээлжит чуулганы хугацаанд гурван удаа хуралдаж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ.