Я.Содбаатар:Улстөрчид асуудлыг Гал-тай ч гэсэн барьж авмаар байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.02.27

Я.Содбаатар:Улстөрчид асуудлыг Гал-тай ч гэсэн барьж авмаар байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-УИХ энэ намрын чуулганаар хэр үр дүнтэй ажиллав. Засгийн газар огцруулах, шинэ засаг эмхлэн байгуулахад багагүй хугацааг зарцуулсан. Үлдэж буй хугацаанд нь хүлээлт үүсгэсэн хуулиудыг гаргаж чадсан уу. Эндээс ярилцлагаа эхэлье?

Намрын чуулган нэлээд ачаалалтай боллоо. Парламентад суудалтай улс төрийн хүчнүүд нийгэм, эдийн засгийн байдлыг дүгнэж үзээд Засгийн газрыг шинээр эмхлэн байгууллаа. Ингэхдээ бүх нам засагт хамтарсан. Үнэхээр ч ингэхээс өөр арга байгаагүй. Монгол Улсын эдийн засгийн байдал өнөөдөр амаргүй байна. Сүүлийн жилүүдэд явуулсан засгийн бодлогын алдаанаас болж эдийн засаг хямарсан.

Иймээс эдийн засгаа сэргээх, гадна талд унасан Монгол Улсынхаа нэр хүндийг өргөх, эргээд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлд УИХ анхаарч ажилласан. Статистик тоотоор авч үзвэл их олон хууль баталсан чуулган боллоо л доо. Харин агуулгаар нь авч үзвэл Монгол Улсын эдийн засгийг бодитой харсан, тэгээд үнэлэлт дүгнэлт өгсөн. чуулган боллоо гэж хэлье.

-Эдийн засгийн нөхцөл байдалд УИХ ямар дүн тавьсан бэ, ямар дүгнэлт өгөв?

Би гурван зүйлийг онцолж хэлье. Нэгд, төсвийн тодотголыг батлахдаа бид сүүлийн хоёр жил төсвийн гадуур байсан маш их хэмжээний мөнгөн урсгалыг нэгтгэлээ.

“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн, хөгжлийн банкны гээд бараг л төсөвтэйгөө тэнцэхүйц мөнгө хяналтгүй зарцуулагдаж байсныг парламентын хяналтад орууллаа. өөрөөр хэлбэл, нэг төсөвтэй болж, мөнгө, санхуүгийн бодлогоо нэг шугамд оруулж ан.

Энэ бол чухал ач холбогдолтой юм.хоёрт, эдийн засгийн нөхцөлдөө бодит юш тавьж чадлаа. Өмнө нь бол бид гадна талаас амьдрал болохгүй байна гэж, засагт байгаа АН-ынхан амьдрал сайхан, болоод бүтээд байна л гэдэг байсан шүү ). Тэд өрийн босго даваагүй, эдийн засаг хямраагүй л гэдэг байсан. Сая хамтарсан гийн газар байгуулсны дараа тоонууд ил оход жишээ нь, өрийн босго 58.3 хувьд чихсэн явна.

Энэ мэт эдийн засгийн гол п үзүүлэлт хүнд байдалд орж, валютын нөөцөө шавхаад дуусч байгаа нь ил болсон. нь эдийн засаг ийм хүнд болсныг хаанаа хүлээн зөвшөөрлөө. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд ч хийх ажлаа эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж томьёоллоо. Өөрөөр хэлбэл, намууд гол тоон дээрээ нэгдэж, нэг ойлголттой болсон.

 Гуравт...?

Хамтарсан Засгийн газарт парламентад суудалтай бүх нам нэгдэж орлоо. Ийм шийдвэр гаргахад улс төрийн хүчнүүдэд мэдээж хүнд байсан байх. Гэхдээ ингэж улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө ийм алхам хийсэн нь яах аргагүй зөв алхам байлаа

Гэхдээ УИХ хүлээлт үүсгэсэн лиудаа бүгдийг нь баталж, нийгэмд

Тийм тал бий, бий. Нэлээд олон хууль  хүлээгдэж байсан ч баталж чадсангүй. . жишээ нь, Эдийн засгийн өршөөлийн хууль байна. Бас Зөвшөөрлийн хууль, түүнийг дагасан бизнесийг хөнгөвчлөх хэд хэдэн хуулийн төслийг баталж чадсангүй. Мөн зарын томоохон шинэчлэл хийх хуулиа гасангүй.

Уг нь эдийн засаг хумигдаж байгаа энэ үед эдийн засгаа эргэж тэлэхийн тулдд бид аж ахуйн нэгжүүддээ боломж олгох ёстой юм. Татварын шинэчлэл хийж, хөнгөлөлт, чөлөөлөлт өгөх бодпого явуулахёстой Харамсалтай нь, тийм зүйлээ энэ чуулганаар хийж чадсангүй. Харин ч засгийн газар татвар нэмэх юм оруулж ирсэн нь парламентын эсэргүүцэлтэй тулгарч дэмжлэг авч чадалгүй буцлаа.

-Татварын хөнгөлөлт гэдэг дээр ушөөлийн хуулиас гадна өөр зохицуулалт хийх боломж байгаа хэрэг үү?

Байлгүй яахав. Өнөөгийн үйлчилж байгаа татварын хуулиудаа ойлгомжтой болгох хэрэгтэй байна. Зарим эдийн засгийн агуулгатай алдаа дутагдлыг эдийн засгийнх  агуулгаар шийтгэдэг болъё. Тэгэхгүй бол ууд л эрүү үүсгээд байна.

Одоо үнэндээ ахуйн нэгжүүд татвараа төлмөөр байвч мөнгөгүй болчихсон. Уг нь хямралтай энэ тэдэнд татвар төлөхөөс илүүтэй ажлын байр хадгалж үлдэх, ажилчиддаа цалин өгөх нь маш том үүрэг. Тэрийгээ биелүүлээд шраа төлж чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн татварыг суутган тооцох, эсвэл шлуулах хэрэгтэй юм. Тэгж байж аж пхуин нэгжүүдээ татвар төлдөг тэнхээтэй гох хэрэгтэй.

Чуулган завсарлахын өмнөхөн УИХ- аас Эдийн засгийн хүндрэлийг даван уулах тухай тогтоолыг баталлаа.Төсвийн бодлогоор ч Засгийн газарт багагүй чиглэл өгсөн байх. Энэ талаар тодруулахгүй юу. Засгийн газар өнөөдөр ямар “даалгавар”-тай ажиллаж байна вэ?

Хямралыг даван туулах төлөвлөгөөг УИХ чуулганы төгсгөлд баталсан нь яах аргагүй Засгийн газарт өгсөн “даалгавар” л даа. Эдийн засгийн хямралыг давахын бодлогын ийм, ийм арга хэмжээг  хэрэгжүүл. Бодит секторыг дэмжсэн ийм, ийм ажил хий гэсэн байгаа л даа. Мөн өмнө УИХ-аас бодлого нь гарсан ч Засгийн газрыг хэрэгжүүлээгүй ийм, ийм ажлыг хий заагаад өгчихсөн. УИХ-аас Засгийн газраас хямралаас гарах гол гарцуудыг ерөнхийдөө заагаад өгчихсөн гэж ойлгож байгаа.

УИХ-ын баталсан энэ төлөвлөгөөг ягштал хэрэгжүүлж ядахад эдийн засгийн уналтыг зогсоох хэрэгтэй. Яагаад гэвэл,Монголын эдийн засаг зүйрлэж хэлбэл уул өөд өгсөж явахдаа тоормоз нь эвдрээд ухарч байгаа машин шиг байгаа. Ангал руу нисэхгүйн тулд тэр дугуйн дор хэд хэдэн юм ивэх хэрэгтэй. Тэрийг нь л УИХ-аас тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн юм.

-Тэгээд яг ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

Мөнгөний бодлого, төсвийн бодлого, бодит сектор, хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авах ёстой. Нэгд, төсвийн сахилга батыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг хуульд заасан ДНБ-ий хоёр хувь руу нь оруулах ёстой. Сая бол таван хувиар баталчихсан шүү дээ.

Төсвийн алдагдал өндөр хувиар батална гэхээр алдагдлаа нөхөхөөр Засгийн газрын бонд гаргана. Үүнийг нь арилжааны банкууд иргэд рүү гаргах бизнесийн зээлээ хумьж байгаад авна. Угаасаа Засгийн газрын бонд жилийн 16, 17 хувийн хүүтэй болохоор банкууд иргэдэд өгөх зээлийн эх үүсвэрээ бонд авахад зориулчихаж байгаа юм.

-Тодруулаад асуучихъя, бид Засгийн газрын гадаадад тавьсан өрийг л тоолоод байдаг. Ер нь дотоод өр ямархуу байгаа вэ?

Нэлээд тоо гарах байх. Дотоодод гаргасан бондын үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт төсвөөс энэ жил л гэхэд 700 тэрбум төгрөг төлөх гэж байгаа. Уг нь бид 2012 онд ийм зориулалтаар 40-өөд тэрбум төгрөг төсөвлөдөг байлаа. Энэ бол маш том мөнгө, бас маш том зардал.

-Хямралыг давах гарцын тухайд төсвийн сахилга батаас гадна хэрэгжүүлэх бусад арга хэмжээ байгаа

Жишээ нь, мөнгөний нийлүүлэлтийг зогсоох хэрэгтэй. Сүүлийн үед Монголбанк зах зээл рүү маш их хэмжээний мөнгө нийлүүлснээс болоод төгрөгийн үнэгүйдэл бий боллоо. Тийм учраас Монголбанкны ерөнхийлөгч зах зээл рүү мөнгө нийлүүлэх эрхийг хязгаарлах ёстой, тийм эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Бодит үйлдвэрлэл яваагүй байхад хоосон цаасан мөнгө хэвлээд байгаа учраас л валютын ханшаа барьж чадахгүй байна шүү дээ.Мөн шаардлагагүй захиргааны зардлаа дахиад танах хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнөхөө харъя л даа.

Сү.Батболдын Засгийн газрын үед таван их наяд, С.Баярын Засгийн газрын үед гурван их наяд орчим төгрөгөөр л энэ төрийн үйл ажиллагаа хэвийн явж болж байсан. Тэгтэл одоо юу болов. Тиймээс тэр үеэс хойш нэмэгдсэн хүн амын өсөлтөөс хамааралтай үйлчилгээний байгууллагын зардлыг үлдээгээд л бусдыг нь царцаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дахиад төсвийн тодотгол хийж зардлаа танах хэрэгтэй.

Ингэж төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээгээ яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол болохгүй нь. Өнөөдөр манай эдийн засаг цоорхой уут шиг байна. Гаднаас зээл тусламж аваад, эсвэл хөрөнгө босгоод оруулж болно. Гэтэл цоорхой уутаар гурил савираад гоождог шиг л гоожоод байна. Тэгэхээр эхлээд хүүдийгээ сайн оёх хэрэгтэй. Тэр нь бодлогын арга хэмжээ авах тухай юм.

-Томоохон ордуудаа ашиглах дээр ямархуу бодлого барьж байгаа юм бэ?

Бодит сектороо дэмжих заалтууд тогтоолд багтсан.Оюутолгой, Тавантолгойгоо эргэлтэд зав оруулах ёстой. Гадна, дотнын хөрөнгө оруулагчидтайгаа ширээний ард суух хэрэгтэй. Тэгээд за бол за, үгүй бол үгүй гээд шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэгэхгүйгээр Тавантолгой нь явах гээд ч байгаа юм уу, үгүй ч юм уу, байсхийгээд л тендер зарладаг болчихлоо.

Оюутолгой дээр ч гэсэн жижиг сажиг зүйлээр зогсоогоод, үл ойлголцол бий болгоод байж болохгүй шүү дээ. Энийгээ нэг талдаа тодорхой болгоё. Далд уурхайг нь нээвэл нээгээд, үгүй бол үгүй гээд тодорхой хэлэх хэрэггэй.Бас эрчим хүчний салбарын төслүүд байна. Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн, Адуунчулууны, Багануурын, Чандманийн цахилгаан станц гээд л төслүүд ярьдаг. Эгийн голын усан цахилгаан станц байна.

Энэ бүхнээ олон улсын үнэ тариф руу нь шилжүүлээд яаралтай бүтээн байгуулалтаа эхлүүлэх хэрэгтэй. Хамгийн их нүүрстэй, сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй орон байж Оросоос л эрчим хүчнийхээ заримыг авч байна шүү дээ. Зүй нь эхний ээлжид дотоодын зах зээлээ хангаад, цаашдаа Зүүн хойд Ази руу, Хятад руу экспортлох хэрэгтэй. Энэ талаар тодорхой заалтууд тогтоолд тусгаж өгсөн.

Мэдээж эдийн засгийн хямрал хамгийн түрүүнд, хамгийн хүнд тусч байгаа хэсгийнхэн бол тэтгэврийнхэн. Төсвийн байгууллагын ажилчид, ажилгүй байгаа амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой иргэд. Тэдэнд чиглэсэн нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг ч яаж явуулах вэ гэдгээ энэ удаагийн төлөвлөгөөнд тусгаж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх нь л чухал. УИХ- аас тодорхой заалттай, тодорхой чиглэлийг Засгийн газарт өгдөг. Харамсалтай нь, өмнөх Засгийн газар ерөөсөө хэрэгжүүлээгүй.

Жишээ нь, Н.Алтанхуягийн Засгийн газарт өнгөрсөн хаврын чуулганаар Эдийн засгийг •идэвхжүүлэх тогтоол баталж өгсөн. Ингээд намар юу хийв ээ гээд асуухад бидний баталж өгсөн зүйлийн ердөө 27 хувийг хийсэн байсан. Хүүхдээр бол -Р гэсэн дүн авахаар байгаа юм. Тиймээс энэ засаг УИХ- аас баталсан тогтоолын ядаж 40, 50 хувийг нь наадмаас өмнө хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Болбол 100 хувь биелэлтийг нь хангах юм бол эдийн засгийн хямралыг хохирол багатай давж болохоор байгаа.

-Н.Алтанхуягийн Засгийн газарт баталж өгсөн “ЭЗЭН-100” гээд хөтөлбөр ' бол 100 хоногийн хугацаатай. Энэ удаад Засгийн газарт наадам хүртэл хугацаа өгсөн юм уу. Яг ийм хугацаанд ажил хий, ингэхгүй бол гээд хариуцлага ярьж болох хугацаа хэрэгтэй биз дээ?

Яг 100, эсвэл 200 хоног гэж хугацаа тавиагүй. Яагаад гэвэл эдийн засгийн хямрал тийм амар гарахааргүй байгаа. Эхлээд уналтыг зогсоох л ажил байна. Валютын ханшийн өсөлтийг зогсоогоод, өдөр болгон ажилчдаа цомхотгож, хаалгаа хааж байгаа компаниудын уналтыг зогсоогоод, өдрөөс өдөрт Монголоос гараад явж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг зогсоох л хэрэгтэй байна. Тэгээд буцаж ирэх үүдийг нь нээмээр байна. Хамгийн гол нь иргэдийн итгэлийг сэргээмээр байна.

Бизнес бол тэр чигтээ итгэл. Хөрөнгийн бирж дээр очоод хувьцаа авч байна гэдэг итгэл. Банкинд очоод зээл авъя гэхэд өгч байна гэдэг нь итгэл. Эсвэл ийм шинэ бизнес эхлэхэд гурван сарын дараа ашиг олох юм байна гээд бизнес эхлэх нь итгэл. Эсвэл гаднын нэг иргэн Монголд хөрөнгө оруулбал ашигтай юм байна гэж бодно гэдэг итгэл. Тиймээс эхний ээлжид итгэлийг сэргээх арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хямралыг давахгүй. Улам л эдийн засаг хумигдана.

Одоо бол бизнес хийснээс зүгээр суусан нь ашигтай гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хамгийн ашигтай бизнес юу байна гэхээр зүгээр суух. Яагаад гэхээр, ямар ч эрсдэлгүй, ханшийн зөрүүнээс шатахгүй, татвар төлөхгүй. Бизнес хийхээр татвараа төлж чадахгүй бол шоронд суух гээд байна шүү дээ. Тиймээс энэ айдсыг арилгаж, итгэлийг сэргээх л хэрэгтэй.

-Итгэлийг тэгээд яаж сэргээх юм бэ?

Засгийн газар зоригтой арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Ийм, ийм бодлогын алдаа байсныг заслаа. Ийм, ийм эрх зүйн алдаа байсныг УИХ-аар өөрчлүүлэхээр хуулийн төсөл өргөн барьчихлаа. Ийм, ийм үл ойлголцол байсныг нэг тийш болголоо гэх ёстой. Жишээ нь, Оюутолгой дээр хоёр тийшээ хараад суучихлаа. Оюутолгойтой хэрэлдэхийн тулд өмгөөлөгч хөлсөлж авна гээд 17 тэрбум төгрөг төсөв дээр тавиад сууж байна.

Гэтэл одоо хэрэлдээ ч үгүй гэдэг нь өөрөө буруу дохио. Түүний оронд ширээний ард суугаад танайд ямар боломж байна, манайд ийм боломж байна гээд ярих ёстой. Бидний дунд хөрөнгө оруулчихсан Оюутолгой гээд юм байна. Үүнийгээ яаж ашигтай ажиллуулах вэ гээд ярих ёстой юм. Үнэн бодит байдлаа хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ойлгомжгүй, тодорхойгүй зүйд л яваад байна.

-Ер нь л ойлгомжгүй, тодорхойгүй зүйл их байх шиг ээ?

Монголд нэг дутагдаад байгаа юм бол хариуцлагын тогтолцоо. Хэн хариуцлага хүлээх нь ойлгомжгүй, хэн асуудал шийдэх нь тодорхойгүй болчихсон. Энэ нь өөрөө бизнест хүлээлт үүсгээд, ойлгомжгүй байдал үүсгээд байгаа юм. Яг асуудлыг УИХ шийддэг бол "тас” гээд л шийддэг байх хэрэгтэй. Энэ хуулийг гаргавал гаргана, гаргахгүй бол үгүй гээд хэлчих хэрэгтэй. Жишээ нь, Эдийн засгийн өршөөлийн хуулийг гаргана гээд хоёр жил боллоо. Одоо бизнесүүд нь татварын тайлангаа өгөх үү, яах вэ, татвараа нуух уу, үгүй юү гээд л явж байна. Өршөөвөл өршөөгөөд, үгүй бол үгүй гээд хэлчих хэрэгтэй. Үүн шиг Гацууртын ордыг, Тавантолгойн ордыг явуулах бол явуулаад, явуулахгүй бол тэр гаднынхныг гар гээд хэлчих хэрэгтэй. Ашиглуулахгүй байж яг гарах гэхээр нь дарга, цэрэг нь очоод хөрөнгөө оруулаач, хамтраад ажиллая гээд гуйдаг. Орж ирэхээр нь ажиллах гээд байгаа нь ч мэдэгдэхгүй, үгүй нь ч мэдэгдэхгүй болчихдог. Өөрөөр хэлбэл, асуудал шийддэг хүн Монголд байхгүй болчихож. Бүгд өөрөөсөө холдуулдаг болчихсон. Засгийн газраар асуудал шийдүүлэх гэхээр парламент руу оруулчихдаг.

Парламент нь болохоор тэр нам, энэ нам нь болохгүй байна гээд гацаачихдаг. Эсвэл Ерөнхийлөгч нь асуудал шийддэггүй: Газрын дарга нь, сумын дарга нь, хорооны дарга нь гээд бүгд асуудал шийддэггүй. Өөрөөсөө холдуулдаг. Галтай юм, жагсана, цуглана, хэрүүл хийнэ, намайг сонин дээр биччихнэ гэсээр хэн нь ч асуудал шийддэггуй. Ингэхээр нөгөө талд нь төрд итгэх итгэл гэдэг юм л үгүй болоод байгаа юм. Уг нь за бол за, үгүй бол үгүй л байх ёстой. Үнэхээр л ашиглах шаардлагатай бол олон түмэндээ' ийм байгаа юм гээд үнэнээ хэлээд явах хэрэгтэй.

-Галтай ч гэсэн асуудлыг барьж авах ёстой гэж үү?

Галтай ч гэсэн асуудлыг барьж авах хэрэгтэй. Зарим хатуу ч гэсэн юмыг хийхгүй бол болохгүй. Энэ хямрал бол энгийнээр өвчтэй хүн шиг л байна. Өвчин туссан нь ойлгомжтой, тусах тусахдаа мэс засал хийлгэх хүнд өвчин тусчихсан. Ийм үед халууны эм өгчихөөд байж болохгүй биз дээ. Уг үндсийг нь эмчлэхгүй бол болохгүй учраас хэцүү ч гэсэн мэс засал хийдэг.

Тарьдаг. Гашуун ч гэсэн эм уулгадаг. Энэ маань хөөрхий тарианаас айдаг юм, хагалгаа хийвэл өвдөх байх гээд суугаад байж болохгүй шүү дээ. Тиймээс бодит байдлыг, үнэн зөвийг нь ард түмэндээ хэлээд хатуу ч гэсэн арга хэмжаэ авах хэрэгтэй.

-Сонгууль бодоод улстөрчид хөдөлж чадахгүй байгаа юм биш үү?

Сонгууль бодохгүйгээр явах ёстой л доо.

-Ирэх хаврын чуулганаар хүлээлттэй байгаа том хуулиудыг өөрчлөх зорилготой байгаа. Үндсэн хууль, Сонгуулийн хууль гээд. Ер нь энэ асуудал дээр намуудын ойлголцол ямархуу байгаа вэ?

Ер нь бол улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан учраас л МАН засагт орсон. Ардын нам гэдэг энэ улс төрийн хүчин өөрийнхөө эрх ашгийг, сонгууль бодсон бол засагт орохгүй байсан. Гадна талаас нь шүүмжлээд, болохгүй байгааг нь хэлээд суусан бол бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

Магадгүй тэгж явсан бол 2016 онд бид олон суудлаар ялах байсан биз. Гэхдээ МАН-д байдаг нэг мөн чанар бол намын эрх ашгийг хойш тавьж, улс орны язгуур эрх ашгийг ямагт урдаа тавьдаг улс төрийн хүчин. Иймээс хэцүү, хүнд ч гэсэн тулаад ирсэн бэрхшээлийг хамтдаа давъя, хүч оюунаа зориулъя гээд засагт орсон.

Парламентад суудалтай бусад улс төрийн хүчин ч яг ийм байдлаар асуудалд хандаж засагт орсон байх гэж боддог. Тиймээс ч УИХ өнөөдөр сөрөг хүчингүй ажиллаж байна. МАН-ын хувьд засагт орохдоо УИХ-д хамгийн олон суудалтай байгаа АН-тай тодорхой зүйлүүд тусгасан гэрээ байгуулсан. Нэгд, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гэсэн. Төр, захиргааны байгууллагын зарим хүндрэлтэй, мухардалтай байдал Үндсэн хууль дээр очиж тайлагдах юм байна.

Тийм учраас Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гэсэн. Мөн сонгуулийн хуулиа ойлгомжтой болгоё. Тэгэхгүй бол сонгуультай холбоотой маргаан, мэтгэлцээн маш их гарч байна. Ард иргэдийн дунд хар машинаас эхлээд тээнэгэлздэг, эргээд тэрийгээ дагаад парламентад, төрд итгэх итгэл суларч байна. Тийм учраас сонгуулийн хуулиа ойлгомжтой болгоё гэсэн. Энэ мэт маш тодорхой зүйлүүд зааж, тодорхой гэрээ байгуулсан. Тэгэхээр хэрэгжүүлэх л ёстой. Ирэх хаврын чуулганаар Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ярина. Нэг ёсондоо парламентаа илүү төгөлдөржүүлэх чиглэлд анхаарч ажиллана.

-Тантай уулзсаных Өвөрхангай аймагтай холбоотой хэдэн зүйл тодруулъя. Хэдий та тэндээс сонгогдсон гишүүн биш ч, Өвөрхангай руу нэлээд анхаарч ажилладаг юм шиг санагддаг. Ер нь Өвөрхангайд төсвийн хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийж байна вэ. Хямралтай энэ үед ч тодорхой ажлууд хийгдэж байгаа болов уу?

Сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймаг руу нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт орж байгаа. Орон нутгийн сонгуульд оролцохдоо Өвөрхангай аймгийн МАН-аас “Бүтээлч Өвөрхангай аймаг” гэдэг хөтөлбөр дэвшүүлж оролцсон. Иргэд итгэл хүлээлгэж сонгосон. Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ- аас орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг 70 гаруй хувийн биелэлттэй явж байна гэж дүгнэсэн байна лээ.

Улсын болон орон нутгийн төсвөөр Өвөрхангай аймагт 2012 оны сонгуулиас хойш багагүй ажил хийсэн. Томоохон улсын чанартай замуудын засвар, үйлчилгээ хийгдсэн. Зөвхөн 2014 онд л гэхэд Өвөрхангай аймагг 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ онд бол өмнө нь эхлүүлсэн байсан барилга, байгууламжийг дуусгах, мөн Өвөрхангай аймгийн улсын чанартай томоохон замуудыг дуусгах хөрөнгө шийдэгдсэн.

Хэдий хямралтай байгаа ч гэлээ Өвөрхангай аймгийн боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлийн хөрөнгө оруулалт танагдаагүй, буураагүй байгаа. Аймагт хийгдэж байгаа томоохон хөрөнгө оруулалтын нэг нь барилга, нийтийн аж ахуйн төслүүд. Дулааны цахилгаан станц баригдаж байна, төвийн сүлжээг шинэчлэх ажил хийгдэнэ. Мөн Өвөрхангай аймгийн томоохон хот, суурин газруудад инженерийн шугам сүлжээ байгуулах ажлууд хийгдэж байна. Цаашид ч үргэлжилнэ. *

-Иргэддээ хандсан ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

Би хэдэн жишээ хэлье. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр багагүй мөнгө хуваарилдаг. Сүүлийн гурван жиЛд 6.8 тэрбум төгрөгийн зээлийг долоон хувийн хүүтэй олгосон. Энэ онд ч гэсэн зээл үргэлжилнэ. Нэг ёсондоо улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэлээд ажил хийгдэж байгаа. Мөн манай аймгийн бизнес эрхлэгчид, малчин түмэн идэвхтэй ажиллаж байна. Өвөрхангай аймгийн өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлт 13 хувьтай гарсан. Бид түүхэндээ анх удаа 4.1 сая толгой мал тоолуулсан. Өвөрхангайчууд маань ийм амжилт бүтээл өндөртэй байгаа. Үүнийгээ 2015 онд ч үргэлжлүүлнэ. Энэ жилийн нэг онцлог бол Өндөр гэгээний ой болж байгаа.

Хувь гишүүний санаачилгаар ч Өвөрхангай аймагг олон ажил хийгдэж байгаа. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард аймагтаа Өвөрхангай аймгийн малчин, тариаланчдын холбоог байгуулсан. Би тэргүүнээр нь ажиллаж байгаа.Өнгөрсөн онд Манлай малчдын аймгийн зөвлөлгөөнийг зохион байгуулж, Өвөрхангайн мянгат 320 малчны 302 нь энэ арга хэмжээнд оролцсон.

Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж ажлын байр нэмэгдүүлэх, малын ашиг шимийг сайжруулах чиглэлээр манай манлай малчид ажиллаж байгаа. Энэ тавдугаар сард Сайн малчин эмэгтэйчүүдийн зөвлөлгөөнийг зохион байгуулна. Малчин түмний гаргаж байгаа санал, санаачилгыг төр засгийн бодлого шийдвэрт тусгуулахаар ажиллаж байгаа гэж хэлж болно. Тухайлбал, малчдын гаргасан саналын дагуу Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хуулийн төслийг өргөн барьсан.

Малчдыг жижиг, дунд бизнес эрхлэгчээр тооцож, ЖДҮ-ийн зээл, тусламжид оруулах хуулийн төсөл өргөн барьсан нь одоо УИХ-аар хэлэлцэгдэж байна. Мөн малчны хүүхдийг сургуульд сургах асуудлыг ч уян хатан байдлаар авч үзнэ гэж Төрөөс малчдын талаар баримтлах бодлогод тусгалаа. Энэ мэт малчдынхаа саналыг төрийн бодлогод тусгаад явж байна. Мөн Өвөрхангай аймгийн бизнес эрхлэгчдийн холбоо гэж байгуулагдсан.

Энэ холбооноос тодорхой зүйлүүд хэрэгжүүлж эхэлсэн. Өвөрхангай аймагт бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүддээ хөнгөлөлттэй зээл олгох, сургалт зохион байгуулах, гадаадын туршлага судлах чиглэлээр тодорхой шат дараатай арга хэмжээ авч байна. Аймгийн төр захиргааны байгууллага, ИТХ-ыг, нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр шат дараатай сургалт зохион байгуулж байгаа. Одоогоор таван сум хамрагдсан. Цаашид бусад сумын ИТХ-ыг сургалтад хамруулна. Энэ мэт шат дараатай ажлуудыг хийж байгааг хэлэхэд таатай байна.

-Та Өндөр гэгээний ойг тэмдэглэх асуудлаар Засгийн газарт санал хүргүүлсэн байсан. Ямар учиртай юм бэ?

Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, их соёнгэгээрүүлэгч анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Шашин, түүх соёлоо сэргээж эхэлсэн 1990 оноос хойш Өндөр гэгээний гурав дахь тэгш ой тохиож байгаа. 360 насны ой нь 1995 онд тохиож Засгийн газрын шийдвэр гарч, анхны даншиг наадам зохион  байгуулсан. Мөн Өндөр гэгээн судлаль, ажлыг эхлүүлсэн.

2005 онд 370 жилийн ой нь Засгийн газрын шийдвэрээр тэмдэглэж, баяр наадам зохион байгуулж, эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Өндөр гэгээний тухай үнэн зөвөөр ойлгуулах тодорхой ажлуудыг хийсэн юм. Тодорхой төсөв, мөнгө ч гаргасан. Өндөр гэгээнийг түүхэн талаас нь зайлшгүй авч үзэх  шаардлагууд гарч ирсэн энэ үед 380 жилийн ойн тохиож буй учраас тодорхой анхаарах асуудлууд байна.

Өндөр гэгээнийг зөвхөн соён гэгээрүүлэгч, шашны, урлагийн том мастер гэдгээс гадна төр, улс төрийн том зүтгэлтэн талаас нь судлах шаардлага гарч ирж байна. Ялангуяа сүүлийн хоёр, гурван жил Өндөр гэгээнтэй холбоотой түүхэн баримтууд ихээхэн олдсон. Оросын, Хятадын архивуудаас, бусад олон улсын Монгол судлалын төвшинд өөрөөр авч үздэг болсон. Тийм учраас 380 жилийн ойн хүрээнд Өндөр гэгээний талаархи судлалын ажлыг нь өргөжүүлэх хэрэгтэй байна.

Ирэх дөрөвдүгээр сард Унгар дахь Европын Монгол судпалын төв дээр олон улсын хурал хийхээр төлөвлөсөн. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ШУА, Өндөр гэгээний талаар олон улсын хурлыг Монголд зохион байгуулахаар бэлтгэж байна. Мөн Өндөр гэгээний шинэ түүхэн баримтуудыг олон түмэнд дэлгэх чиглэлээр нэлээд олон арга хэмжээ авъя гэж бодож байгаа.

-Шинэ баримтууд гэхээр...?            

Өндөр гэгээн Оросын цагаан хаантай гурван удаа элч солилцсон, түүн явуулсан олон тоот албан бичиг нь ил болсон. Мөн Манжийн Энх-Амгалан хаанд явуулсан бичиг байна. Манжид дагаар орсон гэдэг боловч үнэндээ Манжид дагаар ороогүй холбоотны эрхтэйгээр нэгдсэн гэсэн түүхэн баримт тодорч гарч ирсэн. Тиймээс Өндөр гэгээний улс төрийн чиглэлээр явуулсан зүйлийг тодруулж гаргах хэрэгтэй.

Өнгөрсөн онд манай Түүхийн хүрээлэн Сарьдагийн хийдийн туурийг малтаж, Өндөр гэгээний урлагийн нэгэн шинэ төрлийг тодруулж гаргаж ирсэн. Шавар баримлын төрөл нь өмнө нь судлагдаагүй байсан бол Сарьдагийн хийдээс Өндөр гэгээний дэгтэй 1000 гаруй бүтээл тодорч гарч ирсэн. Энэ нь өөрөө Өндөр гэгээнийг урлагийн мастер, соён гэгээрүүлэгчийнх нь хувьд ч, улс төр, нийгмийн зүтгэлтнийх нь хувьд ч шинээр авч үзэх зайлшгүй шаардлага гарч байгааг илтгэж байгаа юм. Иймээс түүний ойг тэмдэглэн өнгөрүүлэх шаардлагатай байна гэж Засгийн газарт санал хүргүүлсэн.

-Хариу нь ирсэн үү?

Засгийн газраас БСШУ-ны сайдад тодорхой чиглэл өгөөд, ойрын хугацаанд ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг Засгийн газрын хуралдаанаар байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Өндөр гэгээний ойг энэ онд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэгт итгэл төгс байгаа.