Эсэргүү гишүүн
Эсэргүү гишүүн
2015.02.13

Эсэргүү гишүүн

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

МАН засагт хамтарсан цагаасаа эхлэн гишүүдээ нэг амаар дуугарч, багийн тоглолтоор явахыг сануулж байгаа нь нууц биш. Тэгвэл тэрхүү дүрмийг зөрчиж өөрийнхөөрөө үзэл бодлоо илэрхийлж байгаа гишүүдийн нэг нь Ж.Энхбаяр юм.

Тэрээр Ашигт малтмалын тухай хууль, “Урт нэрт”, Оюутолгой, Тавантолгойн асуудлаар намынхаа гишүүдээс өөр байр суурьтай байж, шүүмжлэл хэлж байгаа. Тиймээс МАН болоод намын даргынхаа хар дансанд “Эсэргүү” гишүүн хэмээн бүртгэгдсэн хэмээн тус намынхан ярьж байна.