УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.02.12
Бие даагчдын зөвлөл өлсгөлөн зарлагсадтай уулзана
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлаад байгаа. Тэд УИХ-ын гишүүдэд хандаж, Ноён уулаа хөндөхгүй байх уриалга, шаардлагыг хүргүүлсэн ч одоогоор хариу аваагүй байгаа юм.
Харин УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс тэдний шаардлагийг дэмжин, биечлэн уулзахаар болжээ. Энэ талаар УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн тэргүүн С.Ганбаатар “Манай зөвлөлийнхөн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхний шаардлагыг эрх баригчдад хүргэхийн төлөө бүхий л хэлбэрээр ажиллах болно.
Тиймээс тэдний шаардлагыг хүлээн авч, уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, маргааш 11.00 цагт тэдэнтэй очиж уулзана” гэлээ.