2025.01.17

Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонсголыг үр дүнтэй болгохоор хуульд өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байгаа

УИХ-ын чуулганы /2025.01.17/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуууллаа.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ  байр суурь илэрхийллээ.

Бид нэлээн олон сонсгол хийсэн. Сонсголын үр дүнгүүд ерөөсөө гарч ирэхгүй байгаа. Уг нь Хяналт шалгалтынхаа тухай хуульд оруулаад сонсгол хийдэг олон нийтийн одоо анхаарлын төвд байгаа асуудлуудыг татаж авч сонсгол хийдэг. Үүгээрард иргэдэд мэдээлэл өгдөг.Үр дүнг хууль хяналтын байгууллагуудад өгдөг ийм зарчим руу орсон.УИХ-ын хяналт шалгалтын үйл ажиллагаандасар том алхам хийсэн. Гагцхүү үүний, үр дүн гарч ирэхгүй байна.

Сонсголуудаар гарсан бүх тайлангаа хууль хяналтын байгууллагад өгөөд, хууль хяналтын байгууллага буцаад УИХ дээр ,тайлан тавьдаг ийм өөрчлөлтийг хуульд оруулах зайлшгүй шаардлага гарч ирсэн. Энэ талаарТББХ-н дээр ярилцаад явж байгаа, хаврын чуулган дээр орж ирээд бид нар үүнийг хуульд нь өөрчлөлт оруулаад явъя гэсэн ийм бодолтой байгаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn